Анхны дэлхийн аварга төрсөн барилдаанууд

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Чөлөөт бөх 5777

Анхны дэлхийн аварга төрсөн барилдаанууд

 

 

Өмнөх дугаарт: 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн Японы алдар Саори Ёшиадгийн тухай нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү. 

Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны эмэгтэй олимп, дэлхийн медальтан МУГТ С.Батцэцэгийн тухай нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү. 

2017 оны дэлхийн аварга, Ази тивийн 2018 оны алт, 2014 оны мөнгө, Иван Ярыганы нэрэмжит Алтан гранпри тэмцээний гурван удаагийн аварга МУГТ П.Орхоны барилдаануудын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

МУГТ С.Цэрэнчимэд 2014 онд дэлхийн аварга болсон бүх барилдаануудын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Монгол чөлөөт бөхийн түүхэн дэх анхны олимп, дэлхийн хос медальтан эмэгтэй бөх болох Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг мөн анхны дэлхийн хошой аварга бөх юм. Тэрээр ДАШТ-нээс нийт дөрвөн медаль хүртсэн байдаг ба 2010, 2015 онд алт, 2013 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль тус тус хүртсэн байдаг. Өнөөдөр бөх сонирхогчдодоо С.Батцэцэг аваргын 2010 оны ДАШТ-д барилдсан барилдаануудын бичлэгийг толилуулж байна. 

МУГТ С.Батцэцэг ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан ДАШТ-д 59 кг жинд зодоглосон ба Монгол улсаас тус дэлхийн аваргаас цорын ганц буй Алтан медалийг эх орондоо авчирч байлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөн 1/8 шигшээд Олимпийн хошой мөнгө, хүрэл, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт Канадын Тоня Вербийкийг 8:4 харьцаагаар ялсан байдаг. 

Улмаар 1/4 шигшээд ПанАмерикийн наадмын аварга Бразилын Ж.Силваг хэдхэн хормын дотор цэвэр дарсан юм. 

Хагас шигшээ барилдаанд дэлхийн тав, Ази тивийн дөрвөн удаагийн аварга Японы домогт бөх Аяако Шодаг ялж алтан медалийн төлөө барилдахаар тунан үлдлээ. Аваргын алтан медалийн төлөө ДАШТ-ний алт, мөнгөн медальт БНХАУ-ын Зан Лантай барилдан 4:0 харьцаагаар ялж алтан медаль хүртэж байлаа. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх