СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-03

🔴LIVE: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс "Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" жагсаалыг зохион байгуулж байна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
11 сарын өмнө

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Олон улсын Хэвлэлийн эрх чөлөөний өдөр 5 сарын 3-ныг тохиолдуулан Сүхбаатарын  талбайд “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” акцыг зохион байгуулж байна.

Уг жагсаалд зөвхөн сэтгүүлчид оролцож байгаа бөгөөд тэднийг ажил үүргээ гүйцэтгэхэд манай улсын хууль эрхзүйн орчин хэрхэн саад болж буй талаар жишээ дурдан үгээ хэлэх юм. 

Монгол Улс өнгөрсөн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, боомилсон хууль тогтоомжийг удаа дараа УИХ-аар батлан гаргаж, мөрдөн хэрэгжүүлж байна. Үүний улмаас ардчиллын суурь болдог Хэвлэл мэдээллийн салбар хумигдах, боогдох, хязгаарлагдах нөхцөл үүссэнээс болж хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй ажиллагсдын эрх ашиг ихээр зөрчигдөх боллоо. Эдгээр асуудлыг сөхөж гаргах, гарц шийдлийг хэлэлцэх, салбараараа асуудлаа ярилцах нь энэ удаагийн цуглааны гол чиглэл байх юм. 

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: 

-Сэтгүүлчдийн нөхцөл байдал хүнд байна. Мэргэжлээрээ ажиллах боломжгүй байна. Гэрийн хорионд байна. Шүүхээр асуудлыг нь шийдтэл мэргэжлээрээ ажиллах эрхийг нь хориглож байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол төрийн байгууллага биш, гишүүдэд үйлчилдэг Төрийн бус байгууллага. Гэтэл төрийн байгууллагаас "Танай сэтгүүлчид даварч байна. Иймд сургалт зохион байгуул. Сарын дотор тайлагна. Үгүй бол хариуцлага хүлээлгэнэ" гэсэн бичиг ирж байна. Биднийг доромжилж байна. 

"Эх сурвалжаа нууцлах эрхтэй", "Төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхтэй" гэж байгаа боловч энэ эрх хангагдахгүй байна. Сэтгүүлчдийн ажиллах эрх зүйн орчныг сайжруулмаар байна. Бид энэ асуудлаар Олон улсын сэтгүүлчдийн байгууллагад хандсан. Бидэнд ирсэн хариунаас ганцхан өгүүлбэр уншиж өгье. 

"Хуулийн этгээдийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл түгээх гэсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасах хэрэгтэй. Энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газраас удаа дараа шаардаж байгаа" гэж мэдэгдсэн. Иймд бүгд эрхийнхээ төлөө тэмцэхээр өнөөдөр энд цуглаад байна аа... 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.