СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-26

Баялгийн сан нэртэй төрийн “дээрэм” хөрөнгө оруулагчдыг үргээх нь ээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

УИХ хэдхэн хоногийн өмнө Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Ингэснээр төр хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд хуулийн дагуу гар дүрж, тэдний ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулан эрсдэл хүлээж байж бий болгож буй төслийг “булаан” авахаар болж байна.

Манай улсад стратегийн гэх тодотголтой 16 ашигт малтмалын орд байгаагийн 7 нь төрийн мэдэлд 9 нь хувийн хэвшлийн эзэмшилд байна. Харин хувийн эзэмшилд байгаа ордуудын өмчлөгчдийн мэдээллийг харвал дийлэнх буюу 6 нь БНХАУ, Сингапур, Канад зэрэг гаднын компанийн мэдэлд байгаа юм. Үүнээс харвал Засгийн газрын бодлого оновчтой мэт боловч байгаа зөв онолгүй үндэсний компаниудаа чичилж байгаа нь алдаа юм.

Уг нь ардчилсан нийгэмтэй, дэлхийн бусад орнууддаа жишиг болоод хөгжиж буй аль ч улсад төр нь үндэсний гэлтгүй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыгаа хүртэл нь хууль эрх зүйн орчноор дэмжээд татвараа аваад нийгмийн асуудлаа шийдээд, баялгийн сангууддаа хөрөнгө оруулалт хийгээд явдаг зарчим байна.

Харин манайд гоё нэртэй бас нэгэн хууль батлагдаж хувийн хэвшлээ дээрэлхэж, дээрэмдэх алхам хийгдсээр байна.

Жишээ нь төрийн ордноос нэр цохон зарлаж буй МАК компани нь уул уурхай, аж үйлдвэрийн салбарт 4000 гаруй ажлын байр бий болгож, барилгын материалын зургаан үйлдвэр ашиглалтад оруулж, 260 гаруй сая ам.долларын импортыг орлон улс, орон нутгийн төсөвт нийт 2.9 их наядын татвар төлсөн гэж албан ёсны цахим сайтдаа мэдээлсэн байна.

Мөн харьцуулаад харвал харагдах юм.

Уг нь ардчилсан нийгмийн зарчмаар хөгжиж буй орнуудын жишгээ дагавал аль болох компаниудыг дэмжээд цааш хөгжиж байгааг дэлхийн хүчирхэг гүрнүүд харуулсаар л байна

Үүнийг төрийн түшээд нь ойлгохгүй байна уу, ойлгохыг ч хүсэхгүй байна уу гэдэг хачирхалтай юм. Ер нь үндэсний компаниуддаа хэт хатуурхаж, дээрэмдэх хандлагатай нөхцөлд гаднын компаниуд орж ирээд хөрөнгө оруулалт хийх болов уу.

Хөрөнгө оруулалтын банкнуудын хувьд ч урт хугацааны тогтвортой байдлыг тооцох үүднээс хувьцааны төвлөрөл, засаглалын бүтцийг нь харж байж шийдвэр гаргадаг. Харин энэ нөхцөлд үргэхээр байна.

Уг нь бидэнд том төслүүдээ урагшлуулж үр ашгийг нь хүртэхэд гаднын хөрөнгө оруулалт юу юунаас илүү чухал байлтай, үүнийг ч төрийн түшээд ам уралдуулан ярьдаг. Харин бодит байдал дээр төслүүдээ хөдөлгөж эдийн засгийн эргэлтэд оруулах бус “хөшөөх” алхам л хийсээр байна.

Энэ нөхцөлд хэзээ стратегийн ордуудын хэрэгжилт эрчимжиж, үйл ажиллагааг нь авч явах компаниудын орлого, ашгаас хэрхэн, яаж баялгийн сан нь бүрдэх юм бол доо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.