СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-18

🔴Ц.Анандбазар: Сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдийг бага үдийн сүүгээр хангах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг бага үдийн сүүгээр хангах тухай хуулийн төслийг өргөн барив.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: 

-Бага үдийн "Сүү" хөтөлбөрөөр Монгол Улсын 21 аймаг, 330 сумын төвд байгаа 750 гаруй мянган ЕБ-ын сургуулийн сурагч болон цэцэрлэгийн хүүхдүүдэд 250 грамм сүүг 11 цагт өгнө. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Улсын төсвөөс 60 гаруй тэрбумын санхүүжилтийг гаргаж, энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм. Хүүхдүүд "Үдийн цай" хөтөлбөрөөс хоол хүнснээс авах шим тэжээлээ хангалттай сайн авч чаддаггүй. Мөн орон нутагт шүдний эмчийн хүрэлцээ хангалтгүй байгаагаас үүдэн хүүхдүүдийн 80 хувь нь шүдний цооролттой болсон. Сумын төвд үнээ малтай хэр нь сүүгээ зарж чаддаггүй маш олон өрх байдаг. Тиймээс дээрх гурван асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор тус хуулийн төслийг өргөн барьсан.

. Мөн хүүхдүүдэд органик кальцитай үнээний сүү өгснөөр шүдний цоорол өвчнөөс сэргийлж болно. Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, ажлын байр бий болгох боломжтой болж байна. Хуурамч шатахуун дээр тавих татвар, "Эрдэнэтийн овоолго"-оос орлого олж төсөв бүрдүүлэх боломжтой гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.