Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигатай хийж буй тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:
-Монголд МАНАН бүлэглэл хүчтэй хэвээр байгаа. Энэ бүлэглэлийн тулгуур нь Ц.Элбэгдорж байсан. Тус бүлэглэлд МАН, АН-ынхан нийлж орж ардчиллын ерөнхий зарчмыг зөрчиж, Засгийн газар байгуулаад том том луйвар хийсэн. Энэ бүлэглэлийн ард нуугдсан, улс орныхоо эсрэг байсан бүх хүн хариуцлагаа үүрэх ёстой. Ардчилсан нам МАНАН-гийн толгойлогч нарыг хамгаалсан хэвээрээ байна. Ингэхээр энэ намын нэр хүнд унахаас яах вэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнтэй тэмцэх гээд хүчин мөхөстөж байх шиг байна. Хэцүү тэмцлийг Ерөнхий сайд хийж байна. Үр дүнд хүрээсэй гэж хүсэж байгаа.
Харамсалтай нь, Ерөнхий сайд эрчээ авч чадахгүй байгааг хүмүүс "Юм хийхгүй байна" гэж яриад байна. Шүүх засаглалыг Л.Оюун-Эрдэнэ гэж хүн толгойлоогүй учраас санал болгож байгаа. Шүүхэд МАНАН-гийн гар хөлүүд олон байна. Дээд шүүхэд МАНАН-гийн С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, М.Алдар гэх гар хөлүүд байгаа учраас үр дүнгүй байна. Энэ тэмцэлд эр зориг гаргаж байгаа нь их юм. Үр дүнд хүргэхийн төлөө энэ гаргаж байгаа асуудалд нэгдэх хэрэгтэй.
МАНАН-гийн цаана хяналтгүй төр засаг, хараат шүүх, луйврын сонгууль, энэ их хээл хахууль гарч ирлээ. Саяны болсон сонсголуудаар энэ ил болж харагдаж байна.
Миний бие 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв. Тэр манангийн шүүгчдыг ард түмний дэмжлэгээр авч хаяад хариуцлага тооц. Эх орноо хаяад зугтдаг ерөнхий сайдтай АН ичээч. 90 онд элбэгээ үүл нар цэдэнбал , мөнхбат …. нарыг тусгай дэлгүүрээр үйлчлүүлдэг төрийн хангамжинд байдаг улсын машин унадаг гээд муулаад байсан…. Дараа нь өөрсдөө гараад яалаа. Хөрөнгө мөнгөний төлөө нэгнийгээ алсан шүү.
Авилгалын эхлэлийг тавьсан хүн яаж ярих вэ дээ эхлээд нам доторхи авилгалчидаа ярьчихдаа
Энхбаяр өөрөө байр суурь муутай хүн МАН с гарч байгаагаа зарлж гарчаад МАХН гэгч нам байгуулаж улс төрийн нам хүчинтэй байж байгаад 2020 оны сонгуульд МАН тай д буцаад дагаар орж Сонгуульд оролцсон байгаа ичих нүүргүй хүн баахан шаардлага тавьсан байгаа тэгээд хүүхэдээ Батшугарыг Сонгинохайрхан дүүрэгт нөхөн Сонгуульаар их хурлын гишүүн болгож чадсан байгаа өөрөөч нэг юманд сууж байгаа байх эхнэрээ суудалд суулгаж чадаагүйд харамсаж ууртай байдаг байх
Mundag shvv