СТӨ-ний хүзүүвчинд Ардчилсан нам байрлаж байсан нь арван хэдэн жилийн өмнөх үйл явдал. Тухайн үеийн намын удирдлагууд уг газрыг "Улаанбаатар хотын банк"-нд барьцаалж, оффистой болохоор тохирсон байдаг. Гэвч газар ч үгүй, оффис ч үгүй 11 жил болсон учир Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт нар газраа буцаан авч, штабаа байгуулахаа мэдэгдэв.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт:
-Манай намын тухайн үеийн удирдлагууд "Улаанбаатар хотын банк"-тай газраа оффисоор солихоор гэрээ байгуулсан байдаг. Гэвч 11 жил өнгөрөхөд барилга баригдсангүй, Ардчилсан нам 11 жил гудамжинд явлаа. Тиймээс өнөөдрөөс Нийслэлийн Ардчилсан нам энэ газраа буцаан авч байна, сонгуулийн штабаа байгуулна. Намын гишүүд, дэмжигчдийг штаб дээрээ хүрч ирж сонгуулийн ажлаа идэвхтэй хийхийг уриалж байна.
-Шүүхийн маргаантай газар гэж ойлгоод байгаа...?
-Маргаан үүсээд явж байгаа. Гэвч бид хэдий болтол энэ маргаан шүүхээр явж дуусахыг хүлээх юм бэ. Би нэг жишээ хэлье. Иргэн 0,07га газартай байжээ. Газраа барилгын компанид өгч орон сууцтай болохоор гэрээлжээ. Гэтэл барилга нь баригдсангүй 11 жил боллоо. Ийм тохиолдолд газраа буцаан авна. Ийм л зүйл өнөөдөр болоод байна. Иймээс бид газраа буцаан авч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.