СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Л.Энх-Амгалан: Шинжлэх ухаантай дайсагнаад байгаа хүмүүс больцгоо

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
7 сарын өмнө

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.05.02/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж саналаа хэллээ. Тэрбээр уг хуульд тусгагдсан патент эзэмшигч шууд гэрээ байгуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, хуулийн 22 дугаар зүйлд заасан хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэх технологийн хөгжлийг дэмжих, Засгийн газар энэ чиглэлд татварын хөнгөлөлт үзүүлэх тухай заалтуудыг эсэргүүцэж байгаа ажээ. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: 

-Дэд ажлын хэсэг болон ажлын хэсгийнхэн мэдээллээ тодорхой өгөөрэй. Төр бүх зүйлийг хамж авч, хувийн хэвшлийн эсрэг хийх ардчиллын эсрэг заалтыг хэн оруулж ирээд байгаа юм бэ. УИХ-ын гишүүд ийм хурдан хууль оруулж ирээд, 3-4-хөн өдрийн дотор хэлэлцүүлдэг. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэж үг бий. 

БШУ-ын сайд Л.Энх-Амгалан:

-Төрийн ой санамж гэж нэг юм байна. Сонгууль дөхөхөөр улс төрийн акцаа гишүүний эрхээрээ түрий барьж, явцгүй юм хийдгээ болих хэрэгтэй. Шинжлэх ухааны үнэ цэнийг унагах зүйл ярьж байна. Хариуцлагагүй үг үйлдэл гаргаж байна. Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед бүх шинжлэх ухааны хүрээлэнг татаж буулгаж, санхүүжилтийг нь зогсоосон. Ингэчихээд шинжлэх ухаанаас ямар үр өгөөж хүлээгээд байгаа юм бэ. Иймэрхүү хэлбэрээр улс төр хийх хэрэггүй. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Хуулийн 22 дугаар зүйлд хувийн хэвшлийн судалгаа шинжилгээний ажлыг дэмжих гэж байгаа. Төрийн ажил тасралтгүй явах ёстой шүү дээ. Шинжлэх ухаантай дайсагнаж хэрэггүй. Үүнийг эсэргүүцэж хурал хаяж гарвал их муухай харагдана даа, та нар гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.