СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж эхлэв

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

Олны анхаарал татсан хэд хэдэн үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Эдгээрийн нэг нь “Ачит Ихт” ХХК, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нартай холбоотой мэдээлэл юм.

Тухайлбал ЦЕГ-аас энэ сарын 25-нд Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгсөн. Тэгэхдээ “Ц.Элбэгдорж нь “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хэмээн банкинд бүртгүүлсэн” гэх баримт, мөн П.Цагаантай харилцсан вайбэрийн чатыг олон нийтэд ил болгосон.

Хамгийн гол нь тэр мэдээллийнхээ үеэр “Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн” гэсэн юм.

Мөн ЭЦА-ны ЭЗГХТГ-ын Мөрдөн шалгах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэн "АНУ-аас ялтан солилцох, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг эх орондоо авч ирэх боломж бий. Энэ талаар цаашид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж мэдээлсэн.

Тэгвэл мөрдөх байгууллагын энэхүү санал прокурорын тогтоолоор албажжээ. 

Ц.Элбэгдоржийг Эрдэнэт болон “Ачит Ихт”-ийн мөнгө угаалтын схемтэй холбоотой асуудалд яллагдагчаар татан шалгаж эхэлжээ.

Энэ дээр нь “Улс төрийн захиалгаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахыг оролдсон” гэх асуудал нэмэгдэж байж болзошгүй нь. Учир нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт нэр бүхий иргэдийг эрүүдэн шүүж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаад ял тулган хүлээлгэсэн. Үүнийг шүүх нотолсон. Улмаар олон улсын хүний эрхийн томоохон зөрчил болчихсон. Хамгийн гол нь энэ талаар гэрч, оролцогчдын мэдүүлгүүд өгсөн байна.

Түүнчлэн сүүлийн үед 1998 оны үйл явдлын өрнөл ил болсон. Хэргийн цорын ганц гэрч Б.Булган ам нээсэн. Эдгээр нь дээрх асуудлаар яллагдагчаар татах нөхцөлийг бүрдүүлж буй бололтой.

З.БОЛД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 84 (7328)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
66.181.160.80

зөв одоо л нэг үнэн илэрч магадгүй байна да

Зочин
6 сарын өмнө
202.9.40.216

ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙГ ХУУЛЬ ДУУДЖЭЭ, ХҮРЭЭД ИР ДЭЭ, ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ

Зочин
6 сарын өмнө
202.126.91.235

Сайн шалгаарай их юм гарна штдээ.Хууль шударга шүүх иргэдд нээлтэй байх хэрэгтэй

Зочин
6 сарын өмнө
172.58.164.210

Hurungiig ni huraaj shorond hori mongol ulsiin irgediin umchiig hulgai hiij deerem gemt buleg baiguulsan erdenetiig tonohdoo dabaatseren geed hamsaatnaaraa damjuulan mungu usa ru hargaj baisan

Зочин
6 сарын өмнө
66.181.190.58

Шүүх дээр очоод л замхарна даа яагаад гэвэл өөрийнх нь томилсон шүүгч нар дээд нийслэлийн гээд бүх шатанд байгаа шүү дээ

Зочин
6 сарын өмнө
202.126.90.226

Элбэгдорж Хурц нарын хууль мөрдөгдөгдөж явж байсан нь сая ТВ9-ын Билгээ тагнуулын Цогтбаатартай хийсэн ярилцлага батлагдсан гэж бодож байна. Эрх мэдэл албан тушаал эд баялаг шунал тачаалын төлөө Элбэгдорж гар явж байж. Монголчууд ардчилалын төлөө биш Элбэгдорж бодон түүний тойрон хүрээлэгчдийн төлөө 30 жилийн бмнө жагсжээ. Үнэхээр харамсаж байна

Иргэн
6 сарын өмнө
139.5.217.45

Яаралтай авчраад хорьж байгаад шалгах хэрэгтэй ш дээ Энэ хүнийг улсаараа дийлдэггүй нь хачирхалтай байна Үйлийн үрээ үүрэх цаг нь аль эрт л байсан баймаар даа

Зочин
6 сарын өмнө
202.55.188.90

Тарвага хавханд орох нь энэ дэ тавьж болохгүй шү юу юу гэж хошгирох болдоо

Зочин
6 сарын өмнө
66.181.176.44

Энэ пиздааг харахаар бүүр нэг зэвүү дургүй 2 зэрэг хүрэх юм бүх хамтарагчтай нь шалга

Уншиж танилцсан зочин
6 сарын өмнө
202.179.24.163

Энэ ч маш их ноцтой ноотой асуудал байна Сонгууль болох болохоор гарч ирдэг загвар Мода болоод 26 жилийн нүүр үзээд байна Зориг агсны үхэл Улс төрийн Сонгуульд маш их ашиглаж ирсэн байгаа тэр жишиг тогтсон байгаа одоо ч бас Оюунэрдэнэ Ерөнхий сайд ч эхлүүлээд яваад байгаа бас Эрдэнэтийн баяжуулах үйлдвэр бас л нэг Сонгуульд ашиглах нэг скеам гэхүү нэмэгдсэн байгаа энэн Оюунэрдэнийн үед гарч ирсэн шинэ скеам болж байгаа юм хувь хүнийг ч энэ хоёр асуудалаар Нам эвсэлийг ч асуудалаар 100 1000 хэлбэл үнэн болдог гэдэг болоод байгаа юмаа

Зочин
6 сарын өмнө
202.21.109.11

Ийм өөдгүй хүнийг ерөнхийлөгчөөр 8 жил ажиллуулсан гэж бодохоор арай л дэндүү яввж иржээ монголчууд арай ч дээ гэж бодохоор гуниг төрөх юм даа

Зочин
6 сарын өмнө
107.115.29.101

Шувуу ажиллагааны хүрээнд хөлийг нв гозойлгоод авчир. Өмнөх ерөнхийлөгчээ яаж шоронд хийж байлаа даа. Өөдөа хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг болж дээ.

Иргэний бодол гэхүү
6 сарын өмнө
202.179.24.163

Ерэн би миний бодолоор Ерөнхий сайд Оюунэрдэнийн хийж байгаа олиггүй эр хүний нүнжиггүй тавилттай жүжиг юм байна гэж ойлгогдохоор байна л даа Монгол эр хүн ийм башир аргаар хөдөлдөггүй юм байгаа юм хүний ар хударгаар юм хийдэг хийж байгаа хүнийг эм хүн шиг гэдэг байгаа ийм л хүн юм даа хөөрхий минь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.