СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-26

🔴LIVE: Д.Амарбаясгалан: Таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ хоршоо хөдөлгөөний нээлт болж байна.

Нийслэл Улаанбаатар хотноо болж байгаа "Шинэ хоршоо" хөдөлгөөний нээлтэд 21 аймгийн 3000 гаруй малчид оролцож байгаа бол манай аймгаас 17 сумын 120 гаруй малчид, хоршоологчид хамрагдаж байна.

”Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. "Шинэ хоршоо" хөдөлгөөнөөр малчид нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг болох юм. Энэхүү хөдөлгөөн нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээ нь хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэтэй болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой урт хугацааны цогц бодлого юм. Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт парламент баталсан. Энэхүү хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд хуулийн хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар өрнөж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталсан.

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, оролцогчдыг уялдаа, зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүргийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хурдасгуур төв”-д хариуцуулж, шаардагдах нэмэлт зардлыг Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасан. 

Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын хөдөлмөрийг хорших, малчдын хоршоог олноор байгуулах, хоршоодыг төрөөс дэмжих, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх нь зүйтэй гэж үзэж “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг боловсруулсан.

Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. 

Хоршооны талаарх мэдээллийг малчин айл бүрд хүргэхээр төрийн албанаас 1400 ажилтныг нэг сарын хугацаатай сургагч багшаар ажиллуулахаар томилно гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
122.201.31.227

Сайн байн уу шинээр хоршоо болох. гэж байгаа юмаа наад зээлэнд хамааргадах боломож байгаа юу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.