СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: Г.Батбаярын машинаас гэрээслэл олдоогүй, буу олдсон

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл өгөв. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:

-Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б 2024 оны дөрөвдүгээр сарын 21-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх гомдлыг түүний төрсөн дүү Н дөрөвдүгээр сарын 25-ны 00:57 цагт тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан.

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд эхлүүлсэн.

Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богдхан амралтын газрын гаднах автомашины зогсоол орчмоос иргэн Б-ын унаж явсан улсын дугаартай Toyota Isis загварын машин олдсон.

Хэргийн газрын үзлэгийг гэрэл зураг, дуу дүрсний аргаар бэхжүүлж авсан. Цагдаагийн байгууллагын мэргэшсэн алба хаагчид, тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуроруудын хамтаар үзлэгийг зохион байгуулсан.

Хэргийн газрын үзлэгээр

Мөрдөн шалгах ажиллагааны явцад

Амь хохирогчийн цогцсын үзлэгийг ШШЕГ-т эрх бүхий албан хаагчдын бүрэлдэхүүнтэй буюу гурав болон түүнээс дээш бүрэлдэхүүнтэй мэргэшсэн шинжээч нар явуулж, энэ үйл ажиллагааны явцыг дүрс, дуу бичлэгээр бэхжүүлж авсан.

Хэрэгт амь хохирогчийн төрсөн дүү Н-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Хууль ёсны төлөөлөгч Н болон түүний өмгөөлөгч Ц-г байлцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.1.1, 8.1.2, 8.1.3, 25.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг авсан байгаа. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээч томилсон тогтоолыг танилцуулахад хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй.

Хэрэгт гэрчээс мэдүүлэг авах, амь хохирогч Б-ын маршрутыг тогтоох, хяналтын камеруудын бичлэгт үзлэг хийх, хурааж авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий алба хаагчид прокурорын хяналт дор явуулж байна. Түүний гарч байна гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.