СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-02

🔴 Э.Батшугар: Казакстан улсаас сөнөөгч онгоц худалдан авах боломжтой юу?

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 сарын өмнө

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.05.02/ хуралдаанаар Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Хууль санаачлагчаас нэг зүйл тодруулъя. Г.Сайханбаяр генералаас асууя. Саяхан мэдээгээр Казахстан улсад хэрэглэж байсан 81 ширхэг, Миг27, Миг29 болон Сү24 гэх сөнөөгч онгоцуудыг 19-21 мянган ам.доллараар зарж байгаа гэх мэдээлэл гарлаа. Эдгээр онгоцуудыг нисэх хүчнийхээ чадамжийг сайжруулах чиглэлээр манай улс худалдаж авч болох уу. 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:

-Энэ тухай мэдээлэл байгаа. Гэхдээ энэ асуудлаар төрөл марк, нэр хэлэх боломжгүй байна. Агаарын цэргийн комдандлагч болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн манайд одоо буюу тайван цагт ашиглагдаж онгоц, нисэх хэрэгслүүдийг засварлаж, шинэчлэх чиглэлээр ажиллаж байгаа. Тэр хүрээнд бид судлаад авах боломжтой.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
202.55.188.88

Хэдэн эргүү бацаанууд чинь байлдах нь л дээ. Хөөе та нар шиг нусан дарцагнууд улсыг ингэж удирдахгүйээ. Цаг нь ирэхээр бүгдийг чинь ард түмэн чулуу шидэж үе удмаар чинь цаазлах болно

Зочин
2 сарын өмнө
103.57.94.132

Er ni uls buhen agaariin zevsegt huchintei tuniigee chadvahchuulah shine shine tehnik zevseglel heregtei zaaval baildahdaa gol ni gol bish shu enh tsag geed alivaa shine zevseglelees hotsorj bolohgui uls gurnii bas ayulgui baidal yma

Зочин
2 сарын өмнө
103.57.95.118

Батшугарыг цэрэгт явуулж амьдрал үзүүл оноцоор яахав тэнэг бацаанаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.