- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Монголын ардчилсан холбооны гишүүн, дэмжигчид өнөөдөр С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөлөө. Арга хэмжээний дараа МоАХ-ны тэргүүн, Ерөнхийлөгч асан Х.Баттулга улс төрийн байр сууриа илэрхийлэв.
МоАХ-ны тэргүүн, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Ардчилсан хувьсгал ялсны дараа ардчиллын бүтцүүдэд, тухайлбал энэ цэнхэр байшинг "Шинэ дэвшилт" холбоонд, МоАХ-нд одооны байрыг нь, СТӨ-ний хүзүүвчийг Залуучуудын холбоонд ч бил үү өгч байсан юм. Тэгсэн "Шинэ дэвшилт" холбоо энэ байраа банкны барьцаанд тавьтал газартайгаа орчихжээ. Нэгэнт банк авсан учир дээр нь юугаа барих нь тэдний эрх болчихож байгаа юм. Хэрэв энэ хөшөөний асуудал хөндөгдөөд байгаа бол МоАХ-ны үүдэндээ тавьчихъя гэдэг саналаа хэлж байгаа.
Ний нуугүй хэлэхэд өчигдөр "Гранд Монгол" гэдэг бүтэц нийлж байх шиг байна. Харж байхад авлига, гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс сонгуульд дахиад гай болох гэж байгаа байхгүй юу. Сэлэнгийн ардчиллыг дэмждэг хүмүүс ярьж байгаа юм. Дондогдоржийн Эрдэнэбат, С.Баярцогт нар нэр дэвших юм бол Ардчилсан нам Сэлэнгэд ялахгүй шүү. Энэ хүмүүсээ татаж аваач ээ гэж. Хөдөө орон нутгаар ч явж байхад авлигад нэр холбогдсон Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар нэр дэвшвэл Ардчилал ялахгүй шүү гэж ярьж байна. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар одоо яадаг юм, "Би улс төрөөс явъя" гэдэг юм уу, нэрээ татдаг юм уу ийм юм хийж, ардчиллаа авармаар байгаа байхгүй юу. Ардчилал энэ хоёр хүнээр дутахгүй шүү дээ. Энэ хүмүүс зайгаа тавьж өгөх ёстой. Да.Ганболд гэдэг хүн байна. Эрдэнэтийн 49 хувь дээр байнга нэр холбогдож явдаг.
-Та сонгуульд нэр дэвших үү?
-Би сонгуульд нэр дэвшихгүй. Залуучуудаа дэмжиж оролцоно.
С.Зоригийн хөнөөсөн хэрэгт дахиад л Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар орооцолдоод явж байна. Зургаан сонгууль дараалж С.Зориг агсны хэргийг сөхөж ярьж байна. Олон залуу ардчиллыг дэмжээд нам дээр ирдэг, энэ хүмүүсээс болоод дэмжихээ больдог.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Улаан цайм идээд уугаад бгаа нь нууцад үлдээд...нуугдаж жүжиглээд ахмадуудаас айгаад цаагуур нь бодлогоор жийгээд намыг хагалаад.бгаа юм биш үү..