Э.Оюунболдыг Улсын дээд шүүхэд хандаж, 2019 оны допингийн шинжилгээний хариу дээрээ маргаан үүсгэсэн бөгөөд уг гомдлыг өнөөдөр хэлэлцжээ. Улмаар УДШ Э.Оюунболдын хүсэлтээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, тэрбээр өөрөөс нь сэргээшийн шинжилгээ авсан эрх мэдэлтнүүд нь "Монголын допингийн эсрэг байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авч төлөөлөх эрхгүй этгээдүүд шинжилгээ авах ажиллагааг зохион байгуулсан учраас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл өнөөдөр түүний гомдлыг Дээд шүүх хэлэлцжээ.
Улмаар Улсын аварга цолоо хураалгасан Э.Оюунболдын арслан цолыг хэвээр үлдээж, заал танхим болон төрийн наадамд барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оюунболд 99112463