Баянгол дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ын товчоо орчимд шатахууны ачсан автомашин, галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан талаар өчигдөр бид мэдээлж, бичлэгийг ил болгосон. Бичлэг дээрээс шатахуун ачсан том оврын автомашин улаан гэрлээр орсныг тодотгон хэлсэн.
Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. "Осол болох үед уг машины шатахуун тээврийн чиргүүл хоосон байсан. Тухайн тээврийн хэрэгсэл хувь хүний эзэмшлийнх, жолооч нь гэмтэж бэртээгүй. Ачааны галт тэрэг болон автомашины жолоочийн аль аль нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан" гэсэн мэдээллийг өглөө.
Хэргийг Төмөр замын цагдаагийн газар шалгаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.