Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ Монгол Улсыг сурталчлах 7 хоногийн аяны хүрээнд 2021 онд болсон “Улаанбаатар” олон улсын кино наадам болон 2022 онд ОХУ-д явагдсан “Киношок” олон улсын кино наадмын шагналт, Монголын найруулагч Жанчивдоржийн Жамьянсүрэнгийн бүтээл “Хөхөө” уран сайхны киног Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элиста хот, Троицкое тосгон, Ергенинский суурингийн Соёлын төвүүдэд 04 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд тус тус үзүүлж, үзэгчдийн хүртээл болгожээ.
“Киношок” олон улсын кино наадмаас 4 гол шагнал, тухайлбал Гран-при “Золотая лоза”, шилдэг найруулагчийн, шилдэг эрэгтэй болон эмэгтэй дүрийн шагналуудыг хүртсэн энэхүү киног ОХУ-ын БН Халимаг Улсын “Евразия Арт-центр” ТББ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр анх удаа Халимагийн нийслэлд толилуулжээ.
Энэ хүрээнд ЭСЯ-ны Соёлын асуудал хариуцсан атташе О.Чинбаяр “Халимагт зохион байгуулагдсан “Монголын кино өдрүүд”-ийн нээлт болон соёл, урлагийн бусад арга хэмжээнд оролцож, манай хоёр орны цаашдын соёлын хамтын ажиллагааны асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзалт мөн хийсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.