Ган зуданд тэсвэртэй, малын түүхий эд бүтээгдэхүүнээ анхан шатанд боловсруулдаг, малчид улс орны чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх зорилготой “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг Засгийн газраас зохион байгуулж орон даяар өрнүүлж байна.
Нэг сумын нэг багийн ес ба түүнээс дээш айл нийлж хоршоо байгуулж болно. Хоршооны гишүүн нэг малчин айл 20-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч болно. Харин нэг хоршоо хоёр тэрбум төгрөгийн зээл авах боломжтой.
ЗГХЭГ-ийн дарга Д. Амарбаясгалан:
-"Шинэ хоршоо" хөдөлгөөний гол агуулга нь малчдад хөрөнгө оруулалт эдийн засгийнх нь боломжийг бий болгож өгье. Малчин өрхийн дундаж сарын орлого 1,512,000 төгрөг гэж статитискийн хорооноос гаргаж ирсэн. Мөн орлого зарлагын зөрүү дүн 575,000 төгрөг байна.
Зуданд малаа алдсан иргэдэд найман сая төгрөг хүртэлх хүүгүй санхүүжилт олгоно. Засгийн газраас энэ хөтөлбөрт саад болж байгаа хүмүүсийг 1800-2024 дугаарт залгаж хэлэхийг уриалж байна. Зээлийн хугацааг 30-60 сар, эхний 12 сар үндсэн төлөлтгүй. Зээлийн хүү нь 6 хувьтай байна. Малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулж хүүгийн 75 хувийг төр хариуцна.
Таван жилийн хугацаанд таван их наяд төгрөгийг малчид болон мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор өгнө. Зээл авахад хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн түүхгүй байх. 100 сая дээш хэмжээтэй зээл авахаар бол хүсэлт явуулах шаардлагатай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.