“Сураггүй болчихлоо” гэж зарлагдаад байсан өмгөөлөгч Б өнгөрсөн долоо хоногт нас барсан байдалтай олдсон. Түүний нас барсантай холбоотой нийтийн сүлжээ, эх сурвалжууд янз бүрээр мэдээлж байна.
Цагдаагийн байгууллага энэ талаар “Иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-ыг оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны 19:20 цагийн үед гаргасан.
Өргөдлийн дагуу Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд хаан” амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдээлсэн.
Эх сурвалжуудын мэдээллээр энэ асуудалтай холбоотойгоор 20 орчим хүнээс мэдүүлэг, байцаалт авчээ.
Түүнчлэн өмгөөлөгч Б-гийн нас барсны дараа хууль хяналтын байгууллагын зүгээс С.Зориг агсны эхнэр Б.Булганыг хамгаалалтад авсан байна. Ингэх тодорхой шалтгаан үндэслэл илэрсэн бололтой.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 84 (7328)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хурцаас л их айж дээ хөөохий
Ailgui yahaw Aihgui hun bdiimuu?
Батбаяр өмгөөлөгчийн нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүсье.
Булганг хэн тоож алах юм бэ Тэртэй тэргүй Оюун Эрдэнэ хамгаалж байгаа
Bulganchuud oluulaa shudee
хүний үхлээр хүртэл улс төр хийх далим гаргаад.
Үнэниг олохыг хүснэ булган яахаара хамгаалалт авав сонин л юм бас л холбоотой юм бж таарлаа бузар эмгэн юм аа
Heregtei shd ayultai
БУЛГАНЫГ С.ЗОРИГИЙН АЛЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭЗЭД НЬ ЗААЗЛАХЫН ӨМНӨ ХАМГААЛАЛТ АВСАН ГЭХ ШУУГИАН ЦАЦАЖ ЭЭЛЖИТ ШОУГАА ТАВЬЖ БАЙНА !
Булган бас Батбаярын алалцсан юм байлгүй.МАН ОЮУК ИВЭЭЛДЭЭ АВЧЭЭ БУЗАР АВГАЙ БУЛГАНЫГ.