"Эрх чөлөө төв"-өөс Х.Баттулгыг АН-ын гишүүнээс хасах шаардлагыг АН-ын дарга Л.Гантөмөрт хүргүүлэв.
"Эрх чөлөөт төв"-ийн гишүүн н.Оюунбат:
-Х.Баттулга гэдэг хүн Ардчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлалын эсрэг, нэр хүндтэй гишүүдийн нэр хүндэд удаа дараалан халдаж байна.
Монгол Улсын ерөнхий сайдын тэргүүн зөвлөх Х.Баттулга өөрийгөө Ардчилсан намын гишүүн гэдэг атлаа эсрэг намынхаа даргадаа зөвлөдөг. Манай намын дүрэмд намынхаа үнэт зүйл, дүрмийн эсрэг ажиллах, сөрөг намдаа ажилласан тохиолдолд намаасаа хасна гэж заасан байгаа. Иймд бид АН-ын дүрмийн хороонд тус шаардлагыг хүргүүлж байна. Х.Баттулга гэж хүн манай намыг дотроос нь хутган үймүүлж байна. Тэр хүн монголын эдийн засгийн эсрэг, чөлөөт худалдааны эсрэг гэмт хэрэг хийж байсан.
Түүнчлэн цэргийн эдийн засаг бий болгож байсан. Ерөнхийлөгч байх хугацаанд ҮАБЗ нэрийн дор хаалттай гэрээнүүдийг хийж монголын эдийн засагт ноцтой хохирол учруулж байсан. Энэ ажлууд нь одоо улам идэвхжиж ерөнхий сайдтай хамтраад явж байна. С.Зоригийн талаарх нэвтрүүлгийг цацсан нь үүнийг нотолж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.