Киргиз Улсын Сузак мужид өнгөрөгч пүрэв гарагт болсон үндэсний баяр ёслолын томоохон арга хэмжээний үеэр жолоочгүй ачааны машин толгод уруу өнхөрч, улмаар 29 хүүхэд дайруулж, гэмтсэн байна.
Тус ачааны машин нь нэгэн зайрмагийн наймаачны ашигладаг автомашин бөгөөд "Жолооч нь гар тоормосоо татахаа мартсан" учир осол гарсан гэж нэгэн гэрч хэлжээ.
Цагдаагийн алба хаагчдын мэдээлснээр, энэхүү осол нь санамсаргүй тохиолдлын шинжтэй байгаа ба одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэжээ.
Ослын дараа албаныхан шуурхай ажиллаж, яаралтай тусламжийн эмч нар бэртсэн хүүхдүүдэд газар дээр нь эмчилгээ тусламж үзүүлсэн байна. Бэртэж гэмтсэн 29 хохирогч нь 9-16 насны хүүхдүүд бөгөөд долоо нь эрчимт эмчилгээнд байгаа бол гурвынх нь биеийн байдал хүнд байгаа гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.
Эх сурвалж: The Times of Central Asia, RFE/RL, The Sun
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.