СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-04

🔴LIVE: "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг 34 жилийн дараах малчдаа дэмжсэн хувьсал гэж малчид иргэд тодорхойлж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Шинэ хоршоо хөдөлгөөнд нэгдэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгсдээр байна. Малчны зээлтэй иргэд ч тус зээлд хамрагдах бүрэн боломжтой. Түүнчлэн малчид, иргэд муу зээлийн ангиллаа ирэх сараас өмнө өөрчилж 50 сая хүртэлх хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрдсэнд талархалтай хандаж байгаагаа илэрхийлэв.

Шинэ хоршоо баруун бүсийн нээлтэд оролцож байгаа малчдаас сэтгэгдлийг нь сонслоо.

Завхан аймгийн Яруу сумын хоршооны төлөөлөгч Бизьяа:

-"Шинэ хоршоо" хөдөлгөөнийг эхлүүлснээр малчид маань малаас гардаг түүхий эд, мөн ашиг сүү шимийг эцсийн бүтээгдэхүүн болгох энэ бүх ажил хаягдаад ганцхан малын тоо толгойгоор амьдрах итгэл үнэмшилтэй болчихсон байсан.

Одоо энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр малын тоо толгойг биш малаас гардаг ашиг шимийг бүрэн ашиглахад орших юм байна. Ингэснээр Монгол Улс уул авахгүй, усаа эргүүлэхгүй, үндэсний баялаг мал сүргээ эргэлтэнд оруулж нүүдлийн малчин, монголчууд сайн сайхан амьдрах, нэгдэх нөхцөл боломж бүрдэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.