Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо "Ар согоот" гэдэг газар "Сэлбэ голын усанд нэг хүний цогцос байна гаргаж өгнө үү" гэх дуудлагыг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс өчигдөр \2024.04.18\ 20:04 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, хаяг тодорхойгүй 50 орчим насны эмэгтэй хүний цогцос "Сэлбэ" голын эргээс гурван метр, 80-90 см гүн тогтсон байжээ. Аврах багийнхан 15 минут ажиллаж тус цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.