Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Залуус-1” хорооллын арван давхрын цонхоор үсэрч амиа хорлох гэж байсан эмэгтэйн амийг Нийслэлийн аврах ангийн алба хаагчид аварсан байна.
Энэ үйл явдал өнөөдөр өглөөний 09:00 цагийн үед болжээ. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах 105 дугаар ангийнхан очиж, охины амь нас, эрүүл мэндийг нь авран хамгаалсан байна.
Энэ талаар НОБГ-аас тодруулахад “Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 23 настай эмэгтэй тагтан дээрээс үсрэх гэж байсныг аварч, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мундаг бсаан. Хүнии сэтгэл хэцүү².
Мэргэжлийн байлааа...
Маш тэнэг
юун ч хямдхан амь бэ
Хөөрхийдөө. Амьдралаас залхтал нь юу тохиолдсон юм болдоо
Үнэхээр аюултай өрөвдмөөр юм аа!!
Hoorhii doo amidral n hetsvv bsan blood l tegsen ym blgvi