Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй олимпийн медальтан С.Батцэцэг

Сурталчилгаа
Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй олимпийн медальтан С.Батцэцэг

 

 

Бид өмнөх дугаартаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн Японы алдар Саори Ёшиадгийн түүхийг өгүүлсэн билээ. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Монголын чөлөөт бөхийнхөн олимпийн наадмаас дөрвөн мөнгө, таван хүрэл медаль буюу нийт есөн хүртсэн байдаг. Хамгийн анх 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас Ж.Мөнхбат аварга мөнгөн медаль, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүртэл медаль хүртэж байжээ. Улмаар 1972 оны Мюнхений олимпийн наадамд Х.Баянмөнх аварга мөнгөн медаль, 1976 оны Монтреалын олимпийн наадамд З.Ойдов мөнгөн медаль, 1980 оны Москвагийн олимпийн наадамд Ж.Даваажав мөнгөн медаль, Д.Оюунболд хүрэл медаль хүртсэн байна. 1980 оноос хойш манай чөлөөт бөхийнхний олимпийн наадам дахь медалийн буухиа тасраад байсныг 2012 оны Лондогийн олимпийн наадамд Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг үргэлжлүүлж хүрэл медаль хүртсэн байна. 

С.Батцэцэг нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой алт, мөнгө, хүрэл, нийт дөрвөн медаль хүртэхийн сацуу Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж байсан юм. 

Лондонгийн олимпийн эхний тойрогт манай бөх гоц мөргөж, шөвгийн 16-д Африкийн бөхийг, шөвгийн 8-д Латвийн бөхийг тус тус 3:0 харьцаагаар ялж хагас шигшээд Японы домогт бөх /Олимпийн дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга / Каори Ичод ялагдан дагах барилдаан хийхээр болсон юм. Дагах барилдаанд дэлхийн аваргын гурван удаагийн аварга, гурван удаагийн мөнгөн медальт Канадын алдарт Мартин Дугрениерийг ялж монголын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны эмэгтэй медальтан болж байлаа. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0