Гарьд магнай

Гарьд магнай

Гарьд магнай
10
  • HD
15588

Монголын уламжлалт эрийн гурван наадмын нэг үндэсний бөхийн онцлог шинж чанар, зан төрх, ахуй амьдралын онцлогийг залуу бөхийн үйл явдлаар дамжуулан харуулжээ. 1910-аад оны эхэн үе. Далайцэрэн хүү багадаа өнчрөн элдэв зовлон үзэж, хар бор ажилтай ноцолдсоор бяр тэнхээтэй сайхан эр болон өсөж байгааг нутгийн өвгөн мэдэрч түүнийг даншиг наадам үзэж, болж өгвөл бөхийн аманд гарах тухай зөвлөснөөр холын аянд гарна. Тэрээр ингэж явахдаа нэрд гарсан сайн бөх Молиго хэмээх Очир, их хүрээний наймаачин Равсал, түүний зарц Ядам өвгөн. охин Удвал нартай тааралдана. Очир заан Далайцэрэнг бөх болно гэж шинжээд түүнийг төрсөн дүүгийн нэгэн адил халамжилж, бөхийн эрдэм зааж, овооны наадмуудад барилдуулсаар бяр чадал ихтэй, барилдааны ур чадвар сайтай бөх болгоно. Ингээд даншиг наадамд барилдан Богд хаан, эх дагина хоёрын нэрийн өмнөөс барилдсан ах дүү хоёр аваргыг унагасан нь наадамчин олны талархлыг хүлээж, харин ихэс дээдсийн таалалд нийцсэнгүЙ. Үүнээс болж түүний нандин хайр сэтгэлд занал учирч, түүний төлөө тэмцэж байгаа тухай өгүүлнэ.