Спортын домгууд булангийнхаа энэ удаагийн дугаараар эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга МУГТ П.Орхоны тухай өгүүлэхээр бэлтгэлээ.
Өмнөх дугаарт:
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн Японы алдар Саори Ёшиадгийн тухай нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны эмэгтэй олимп, дэлхийн медальтан МУГТ С.Батцэцэгийн тухай нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Харин өнөөдөр 2017 оны дэлхийн аварга, Ази тивийн 2018 оны алт, 2014 оны мөнгө, Иван Ярыганы нэрэмжит Алтан гранпри тэмцээний гурван удаагийн аварга МУГТ П.Орхоны тухай өгүүлэх болно.
Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ДАШТ 1987 оноос зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй ба манай улсаас дөрвөн алт, долоон мөнгө, 15 хүрэл медаль буюу нийт 26 медаль хүртээд байна.
МУГТ П.Орхон 2016 оны Иван Ярыганы нэрэмжит Алтан гранпри тэмцээнд эх орноо төлөөлөн -58 кг жинд хүч үзсэн ба тухайн үедээ ялагдал гээчийг мартаад байсан Японы домогт бөх Каори Ичог ялж дуулиан тарьж байлаа. Олимпийн дөрөв, Дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичогийн 13 жилийн ялагдалгүй цувралд П.Орхон цэг тавьсан юм. Энэхүү ялалт нь зүгээр ч нэг ялалт байсангүй, цэвэр ялалт байлаа.
Улмаар 2017 онд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн 14 дэх удаагийн ДАШТ-д алтан медаль хүртсэн юм. МУГТ П.Орхон тус ДАШТ-ий эхний барилдаандаа Өмнөд Азийн наадмын аварга Энэтхэгийн Шилпи Шеораныг цэвэр ялсан.
1/8 финалд дэлхийн аваргын хошой хүрэл, Европын аваргын алт, хошой хүрэл медальт Шведийн Хенна Жоанссоныг 6:2 харьцаагаар буулган авсан юм.
1/4 шигшээд Нигерийн бөхийг 10:2 харьцаагаар ялж хагас шигшээд шалгарлаа.
Хагас шигшээд олимпийн хошой хүрэл, дэлхийн аваргын хүрэл медальт Колумбын Жаклин Рентериаг цэвэр ялж аварга төлөө барилдах эрхтэй боллоо.
Аваргын төлөөх барилдаанд дэлхийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл, Европын наадам, Европ тивийн гурван удаагийн аварга Украины алдарт Юлия Ткачыг буулган авч дэлхийн аварга боллоо.
Сайхан тамирачин шүү