"Шинэ хоршоо" хөдөлгөөнд нэгдсэнээр нэг аймаг, сум, нэг багийн 9 ба түүнээс дээш айл нийлж хоршоо байгуулах боломжтой. Хоршооны гишүүн нэг малчин айл 20-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч болно. Түүнчлэн нэг хоршоо 2 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой юм.
ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан:
-2023,2024 оны шилжих шөнө өвөл маш хүнд боллоо. Цас зудын нөхцөл байдал нийт орон даяар их хэмжээгээр нүүрлэсэн.
Газар нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон. Үүний улмаас өнөөдрийн байдлаар нийт 2023 оны жилийн эцсийн тооллогонд хамрагдсан малын 11.1 хувь хорогдсон. Нийт 7.4 сая мал хорогдсоны 5000 орчим айл өрх 70 дээш хувиар малаа алдсан.
Бэлчээрийн даац хэтрэлт 2023 онд 70 хувьтай байна. Засгийн газар өнөөдөр гурван төрлийн арга хэмжээг авч эхэлсэн.
Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарсан зуданд малаа иргэдэд найман сая төгрөг хүртэлх хүүгүй санхүүжилт олгох "Малжуулах хөтөлбөрийг" Засгийн газар авч хэрэгжүүлнэ.
Малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулж хүүгийн 75 хувийг төр хариуцна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ хүн чинь сумьябазарын хэлснээр гэмт хэрэгтэн гээ биздээ. нүд халтираад яасан эвгүй юм бэ. тэгж сонссоноос хойш харахад сэжгийн.