Бөхийн төрлүүдийн ДАШТ-ийг ОХУ-ын баг, тамирчид өнжинө

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Чөлөөт бөх 2206

Бөхийн төрлүүдийн ДАШТ-ийг ОХУ-ын баг, тамирчид өнжинө

Серби улсын Белград хотноо зохион байгуулагдах бөхийн төрлүүдийн 17 дахь удаагийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 10 хоног үлдлээ. 

Ирэх сарын 10-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь ОХУ-д зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан ч тус улс Украины эсрэг дайн өдүүлсэн үндэслэлээр тэмцээн зохион байгуулах эрхээ алдсан төдийгүй тамирчдаа ч оролцуулах боломжгүй болсон юм. Олон улсын бөхийн нэгдсэн холбооноос 2023 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулагчаар тодроод байсан Серби улсад энэ удаагийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг шилжүүлсэн юм. Харин энэ талаар ОХУ-ын спорт бөхийн холбооны ерөнхийлөгч М.Мамиашвили: "Бөхийн спортоор дэлхийд тэргүүлэгч манай тамирчдыг ДАШТ-д оролцуулахгүй гэж шийдсэн нь хууль бус бөгөөд манай тамирчид Улс төрийн хохирогч боллоо" хэмээн мэдэгдсэн байна. 

Энэ удаагийн ДАШТ-д 800 гаран тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байгаагийн дотор БНХАУ-ын тамирчид гурван жилийн дараа ДАШТ-д дахин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх