СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Газрын захирамжийг хуурамчаар үйлдэж, иргэнийг хохироожээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 сарын өмнө

Нийслэлийн газрын албанд байхдаа төрийн өмчийн газрыг бүлэглэн хуйвалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хувийн эрх ашигт нийцүүлж өөрсдийнхөө амины эд хөрөнгө шиг дураар зарж, олон жил үлэмж их ашиг, хонжоо олсон гэх Газрын албаны дарга асан Э.Болорчулуун, санхүүгийн албаны дарга Ц.Алтанцэцэг нарын 11 холбогдогчтой эрүүгийн гэмт хэргийн талаар “Хохирогчдын холбоо”-ны тэргүүн болон хохирсон иргэд мэдээлэл хийж байна.

Иргэн н.Айтөмөр:

-2013 оны сүүлчээр 2014 оны зааг дээр газар худалдана гэсэн зарын дагуу Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутагт "2 га талбайтай газрыг зарна" гэсний дагуу уулзаад авахаар болсон.

Харилцан тохиролцоод 170 сая төгрөгөөр авахаар болсон. 85 сая төгрөгийг нь өгсөн. Хоёр сарын дотор үлдсэн мөнгөө шилжүүлж дуусгана гэсэн. Оюунтунгалаг гэдэг хүнээс 2012 оны нийслэлийн засаг даргын 119 дугаар тушаалаар газрыг худалдаж авсан. Газрыг худалдсаны дараа мөнгөө аваад явсан хүн надтай арван жил уулзаагүй.

Гэтэл одоо "Танай энэ газрыг худалдаж авсаан, одоо чөлөөлж өгнө үү" гэж байна. 2016-2020 оны хооронд намайг хуурсан байсан. Захирамжийг хуурамчаар үйлдсэн байж. Захирамж гарсан ч дөрвөн жил биднээс нуусан байсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.