СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-06

🔴LIVE: "Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024" эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт болж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

"Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024" эрдэмтдийн зөвлөлдөх уулзалтыг "Mongol Made" нэгдэл, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академи, Мал Эмнэлгийн Хүрээлэн хамтран зохион байгуулж байна.

Уг зөвлөлдөх уулзалтаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх нь, эрүүл мал-аюулгүй бүтээгдэхүүн, олон улсын зах зээлд мал аж ахуйн бүтээгдэхүүнээр өрсөлдөх давуу тал, малын өөх тосыг саван үйлдвэрлэлд нэвтрүүлсэн туршлага зэрэг үндсэн асуудлуудыг хэлэлцэнэ.

"Mongol Made" нэгдэл тун удахгүй ноосон бүтээгдэхүүнүүдээр олон улсын зах зээлд өрсөлдөхтэй холбоотойгоор эрдэмтдийн санал, зөвлөгөөг сонсож, малын гаралтай бүтээгдэхүүнүүдийн үнэ цэнийг өсгөх цаашдын стратегиа тодорхойлох зорилгоор энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

Эрдэмтдийн зөвлөлдөх уулзалтад мал аж ахуйн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг 20 гаруй эрдэмтэн, үйлдвэрлэгчид оролцож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.