СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-05-06

🔴LIVE: Булган аймгийн удирдлага хууль бусаар алт олборлож, их хэмжээний хохирол учруулж байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 сарын өмнө

Булган, Өмнөговь аймгийн удирдлагууд уул уурхайн компанид давуу байдал олгож, малчид иргэдийн эрх ашгийг хөндөж буй талаар нутгийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. 

Экологич Д.Туяа:

-Булган аймгийн удирдлага хууль бусаар алт олборлож онц их хэмжээний хохирол учруулж байна. Түүнчлэн намын гишүүд болох 20 орчим эмэгтэйн нэр дээр бичил уурхай, нөхөрлөл байгуулж, хууль бус үйл ажиллагаа явуулсан.

Миний бие 2021-2023 онд энэхүү асуудлаар АТГ, Мэргэжлийн хяналт, БОАЖЯ-нд хандсан ч арга хэмжээ аваагүй. Булган аймгийн Бүрэнхангай, Төв аймгийн Заамарт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани нь тусгай зөвшөөрөлтэй ч байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг батлаагүй бол олборлох эрх үүсэх ёсгүй. Гэтэл гурван жилийн хугацаанд төв аймгийн Заамар сум, Бүрэгхангай сумын нутагт хууль бусаар алт олборлосон. Энэ бүх орлогыг аймгийн төсөвт төвлөрүүлэх ёстой.

2020 оны аравдугаар сард Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ бүх нотлох баримтыг өгсөн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.