LIVE: Д.Эрдэнэбаатар: Хот руу хууль бусаар орох, гарахыг завдсан иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

07 05сар 2024
Нийгэм 1191

LIVE: Д.Эрдэнэбаатар: Хот руу хууль бусаар орох, гарахыг завдсан иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно

Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллагуудын зүгээс цаг үеийн асуудлаар цахим мэдээлэл хийлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн

Өнгөрсөн хугацаанд угаарын хийн хорлогод 12 хорооны 35 хүн өртсөн байна. Эдгээр хүмүүс хөнгөн хэлбэрээр угаартсан тул гэрээр эмчлүүлж байгаа. Сүүлийн үед агаарын хэм хүйтэрсэнтэй холбоотойгоор угаарын дуудлага нэмэгдсэн байна. Үүнээс гадна уржигдар угаарын хийн дуудлага өгсөн айлд очиход угаар мэдрэгчээ салгачихсан байж байсан. Айл өрхүүд угаар мэдрэгчээ дуугарахаар нь унтраасны улмаас, салгасны уршгаар хүн амь насаа алдсан хэрэг хүртэл гарсан. Угаар мэдрэгчээ битгий салгаач ээ гэж дахин дахин сануулж хэлмээр байна. Агаарын температур нэмэгдэхэд утаа угаар хаалга цонхоор нь буцан орж угаартуулах дуудлага нэмэгдэнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байгааг хэлмээр байна.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс 4800 аж ажуйн нэгжийг лацадсан байгаа гэдгийг хэлмээр байна. Үйл ажиллагааг нь түр зогсоосон байгууллагууд хууль бусаар ажиллаж байгаа эсэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хянаж байгаа.

НОБГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар:

Коронавирусийн халдварын тохиолдол монгол улсад илэрсэнтэй холбоотойгоор хот хоорондын замын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. НОБГ-аас дараах хүндэтгэн үзэх шалтгаантай, зайлшгүй шаардлагатай хүмүүст л хотоос гарах зөвшөөрлийг олгож байгаа. Үүнд:

·         Ар гэрийн гачигдал (Хүнд өвчтэй хүнийг асрах сувилах шалтгаанаар хотоос гарах)

·         Албан үүрэг, жижүүрийн үүрэг биелүүлэх, тусгай ажил үүрэг гүйцэтгэх хүмүүст

·         Улаанбаатарт хувийн ажлаар орж ирээд буцахыг хүсэж буй хүмүүст нотлох баримтын үндсэн дээр холбогдох зөвшөөрлийг өгч байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосон үед зөрчил гаргаж хууль бусаар хот руу орох, гарахыг завдсан иргэнийг 150 мянга, аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгож байгаа гэдгийг анхааруулж байна.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал:

Агаарын чанар өнгөрсөн оны мөн үеийнхээс 50-62 хувиар буурсан. Харин агаарын температур өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6.7 градусаар хүйтэн байгаа. Манай агаарын чанарын станцууд дэлхийн агаарын чанарыг харуулдаг системд холбогдсон, стандарт шаарлагыг хангасан станцууд байгаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газар

Өнгөрсөн долоо хоногт 2185 томуу томуу төст өвчлөл бүхий иргэн амбулториор үйлчлүүлсэн. НЭМБ-ын орны ачаалал хэвийн байна. Нийслэл рүү орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгсэлд хяналт тавьж холбогдох асуумжийг авч зөвлөгөө мэдээлэл өгөн ажиллаж байна. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

1 Сэтгэгдэл

  1. form-1035469.ssr.ias-lab.de

    http://form-1035469.ssr.ias-lab.de

Сэтгэгдэл үлдээх