Олимпийн эрхээ авсан Б.Чинзоригийн бүх тулааны бичлэг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Бокс 3324

Олимпийн эрхээ авсан Б.Чинзоригийн бүх тулааны бичлэг

 

 

Тус тэмцээнд 35 орны 220 гаруй ширэн бээлийтнүүд хүч үзсэнээс Узбекистан, Казахстан, Энэтхэг, Хятад, Австрали, Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Монгол, Хятадын Тайбэй, Тажикистан, Иордан, Иран, Киргизстан, Филиппин зэрэг улсуудын тамирчид Олимпийн их наадамд оролцох эрхээ авлаа. 

Монгол улсаас 13 тамирчин оролцож эрэгтэйчүүдийн -63 кг жинд "АЛДАР" спорт хороо, Үндэсний шигшээ баг, Кампитрон банкны тамирчин азийн наадмын мөнгөн медальт ОУХМ Б.Чинзориг хүрэл медаль хүртэж олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Ийнхүү тэрээр 2-дахь удаагаа олимпод оролцохоор боллоо. 

Тэрээр жиндээ 3-т эрэмбэлэгдсэн ба эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Папуа Шинэ Гвиней улсын боксчинг 5:0 харьцаагаар яллаа. 

Хүрэл медалийн төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн Каушик Манишийг илүүрхэн "зодож" олимпийн их наадмын эрх, хүрэл медалийн болзлоо хангалаа. 

Б.Чинзориг мөнгөн медалийн төлөө дэлхийн аваргын хүрэл, Ази тивийн аваргын алт, хүрэл медальт Узбекистаны боксчин Елнур Абдураймовтой тулалдан 3:2 харьцаагаар ялагдсан. Манай тамирчинг ялсан Елнур Абдураймов цааш алтан медалийн төлөө Казахстаны Сафиуллин Закирыг ялж алтан медаль хүртсэн юм. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх