🔴ЧУУЛГАН: Жилд 3850 хүүхэд нохойд хазуулдаг байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Улс төр 550

🔴ЧУУЛГАН: Жилд 3850 хүүхэд нохойд хазуулдаг байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төсөл нь анхдагч бөгөөд өмнө нь энэхүү харилцааг зохицуулж байгаагүй гэдгээрээ онцлогтой гэдгийг хууль санаачлагч хэллээ. Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 нас хүрсэн, амьтнаа хоол, орон байраар хангах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай талаар хуулийн төсөлд тусгажээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Жил бүр нохой, муурыг устгахад төсвөөс 1.6-1.8 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Жилд 3850 хүн хүүхэд нохойд хазуулж байна. түүний эмчилгээнд нэг хүнд дунджаар 120 мянган төгрөг зарцуулагддаг. Нохойг буудаж хороох нь нийтэд аюултай, хүчирхийлэл аллага харуулсан явдал болж буй юм. Энэ хүрээнд хуулийг хүн рүү чиглэсэн хүний эрхийн хууль гэж ойлгох хэрэгтэй.

Мөн хүний эрүүл мэндийг хамгаалсан хууль. Нохой, муураар дамжин халдварт өвчин тархах эрсдэл нэмэгддэг гэдгийг Зоонозын өвчин судлалын төвөөс анхааруулдаг.

Энэ бол хайрыг түгээхэд чиглэсэн хууль. Амьтныг хайрлах, нэгнийгээ хайрлахад чиглэсэн. Амьд амьтныг яргалж, тамалж байгааг харсан хүүхдийн сэтгэл зүй гэмтдэг. Амьтныг хайрлаж сурсан хүүхэд том болоод хүнийг хайрладаг гэлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх