🔴 С.Амарсайхан: Санхүүгийн зохицуулах хороо 170 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Эдийн засаг 1541

🔴 С.Амарсайхан: Санхүүгийн зохицуулах хороо 170 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан

Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр өчигдөр /2022.12.14/ Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг "огцрох" ёстой хэмээн мэдэгдсэн билээ. Уг асуудлыг тодрууллаа.

Шадар сайд С.Амарсайхан:

-Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаан дээр ипотекийн зээлтэй холбоотой ажлын хэсгийн хуралдааны дүнг танилцуулсан. Би ахалж ажиллаж байгаа. Холбогдох хуулийн хүрээнд хэрэгжилт хэр байна, иргэдэд хүртээмж хэр байгаа талаар судалсан. СЗХ-ны удирдлагууд зээлийн дүрэмд өөрчлөлт оруулж иргэдийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар ашигласныг тогтоож, буцаан төлүүлэх тогтоолын төсөл танилцуулсан.

Монголбанкны удирдлагууд ажлын хэсэг дээр илэрхийлсэн байр сууриа Засгийн газрын хуралдаан дээр өөрчилж, өөр байр суурь илэрхийлсэн тул асуудал хойшлогдсон. Сангийн яам, Монголбанк, СЗХ, БХБЯ, Хөгжлийн банк, ШӨХТГ гээд арав гаруй албан тушаалтны гарын үсэгтэй дүгнэлтийг ганцхан Монголбанкны удирдлага үгүйсгэж өөр мэдээлэл өгсөн тул асуудлыг дахин судалж, нэгдсэн байр суурьтайгаар танилцуул гэж хойшлогдсон.

Ажлын хэсэг:

-Ипотектийн зээлийн хүүг найм биш зургаан хувь болгох,

-Урьдчилгаа төлбөрийг 30 биш 20 хувь болгох, 

-Эргэн төлөлтийн хүүг үндсэн зээл дээр иргэн болон ББСБ тохирч уян хатан болгох боломжтой

-2023 оны нэгдүгээр сарын 01-ээс ипотекийн зээлийг хариуцахгүй, БХБЯ яам цаашид хариуцаж байх албан ёсны дүгнэлт гаргасан.

Гэтэл энэ байр сууринаасаа ухарсан тул Монголбанкыг ипотекийн зээлийг хөнгөвчлөх хүсэлгүй байгааг ойлгосон. Өөрсдөдөө зориулж дээр дурдсан 170 тэрбум төгрөг гаргаж зориулалтын бусаар ашиглаж байгаа нь тодорхой болсон тул уг мөнгийг буцаан төлүүлэх ёстой. Монголбанкны удирдлагыг өөрчлөх ёстой гэж үзэж байна гэв. 

4 Сэтгэгдэл

  1. зочин

    шадар сайд гуай ээлжит молигоо үмхүүлэх гэж байна даа

  2. Сэлэнгэ . Зэлтэр

    Ард иргэдийн төлөө асуудлыг шиидвэрлэхийн төлөө уйгагүй тэмцэж байгаад маш их баярлаж байна!

  3. Зочин

    өөрчлөх хэрэгтэй цаг нь болсон

  4. Зочин

    Зөв

Сэтгэгдэл үлдээх