🔴Д.Ганбат: Шударга цөөхөн гишүүдийн нэгээр намайг нэрлэдэг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Улс төр 1422

🔴Д.Ганбат: Шударга цөөхөн гишүүдийн нэгээр намайг нэрлэдэг

УИХ-ын гишүүн Д.Ганбат нүүрсний хулгай болон жагсагчдын талаар байр сууриа илэрхийлэв 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Залуус маань 13 дэх өдрөө -30 хэмийн хүйтэнд төв талбайд жагсаж байна. Нүүрсний хулгайчдыг зарласантай холбогдуулаад товчхон хэдэн үг хэлье. Энэ бол зөвхөн нүүрсний хулгайн асуудал биш. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд иргэд өөрийн боломж, мөрөөдлөө хулгайд алдсан. Шударга таван гишүүнийг иргэд хараад тэсэлгүй өөрсдөө талбай дээрээ гарч ирчихээд байна. Иргэд засаг төрөө итгэл найдварын нүдээр харж байгаа. Миний хувьд хууль хүчний байгууллагадаа итгэж байгаа. Гэвч энэ хүмүүсийн ажлыг хийлгэхгүй захиалга өгдөг, дарга даамал, удирдлагаар нь ярьж хэлүүлдэг нөхөд бий. Энэ бол улстөрчид. Энэ нүүрсний хэргийг үнэ зөвөөр шийднэ гэж бодож байна.

Өнгөрсөн долоо хоногт нэрлэгдсэн хүмүүсийн талаар байр сууриа илэрхийлэхгүй. Нэр нь зарлагдсан хүмүүсийг хулгайтай холбоотой үгүйг мэдэхгүй юм. Зарим тохиолдолд захилгатай асуудал үүсэхийг үгүйсгэхийг аргагүй. Нэрс нь гарсан таван гишүүд дуугараад эхэлсэн байгаа биз, жинхэнэ хулгайчаа зарлаа гээд.

Ардчилсан улс орнуудад улс төрийн томоохон албан тушаалтнууд нь өөрсдөө ёс суртахуунтай байж түдгэлзэж, татгалзаж байгаад шалгуулъя гэдэг. Манай төрийн гурван өндөрлөг ингэнэ гэж итгэж байна.

Онц байдал гаргахыг шаардсан хүмүүсийн нэрсийг зарлахыг УИХ-ын гишүүний хувиар шаардана гэж бодож байна.

Арван жилийн өмнө хувийн хэвшил төмөр зам тавих боломжтой байхад тэгж чадаагүйгээс болж иргэд хэчнээн боломжоо алдчихаад байгаа билээ. Монголчууд Катар шиг амьдрах боломжтой байсан. Гэтэл өнөөдөр нэг иргэнд хэдэн сая төгрөгийн зээл ноогдож байгаа билээ.

Өмнөх асуудлуудад эрх барьж байсан бүх хүмүүс бууж ирээд л шалгуулах ёстой гэж бодож байна. Яагаад энэ шударга бус байдлын хажууд дуугүй байсан түүнийхээ хариуцлагыг үүрэх ёстой. ЖАНгийн хумс хуруу болж, асар басар нь болоод явж байна. Нүүрсчдийн, авлигачдын нам болчихоод байна. Хөөрхөн аргалж, жүжиг тоглодог асуудал ард хоцорсон. Иргэд ч бас хариуцлагатай байх ёстой. Парламентыг шахаж, шаардаж ажиллуулах ёстой гэв. 

1 Сэтгэгдэл

  1. Иргэн

    Ээ мэдэхгүй энэ цоорхой битон шиг нөхөр шудрага байлаа юу энэ Монголхүү чинь цахим гавтай биш билүү хаанаас хаа хүрээд явна вэ

Сэтгэгдэл үлдээх