Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг ипотекийн зээлийн эргэн төлөлтийн 170 тэрбум төгрөгөөр мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн тул огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой гэлээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа дараах мэдээллийг оруулжээ.
-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкнуудтай үгсэн, хууль бусаар ашиглаж, мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэж, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадалгүй алдсан тул огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой.
Албан тушаалтнууд журам өөрчилж, хууль зөрчиж байгаад ядарсан иргэдийнхээ төлсөн зээлийн эргэн төлөлтөөс 400 тэрбум төгрөг хулгайлж, завшчихаад байдаг.
Гэтэл нөгөө талд нь иргэд өдөр шөнөгүй зүтгэж олсон мөнгөө ипотекийн зээлийн төлбөрт сар бүр төлдөг ч багагүй хувь нь хулгайн сүлжээг тэжээдэг. Иргэдийнхээ орон сууцны 8 хувийг 2 хувиар бууруулж, дээрэмдүүлсэн олон зуун тэрбум төгрөгийг нь буцаан авч, зөрүүг нь төлүүлэх тухай асуудал хөндөхөөр хөдөлж өгдөггүй, цайрчихсан байж болохгүй. Үүний цаана орон сууцтай болох хүсэл мөрөөдөл дүүрэн мянга мянган залуу гэр бүлийн асуудал яригдана.
Хийсэн хулгай дээрмээсээ айдаггүй, хуулиас ч эмээдэггүй, ард түмний хэтэвчээс эхлээд айл өрхийн данс, аж ахуйн нэгжийн бизнес, улс орны сан хөмрөгт хүртэл шуналын савраа дүрсэн дээрэмчдийн мэргэшсэн сүлжээг ил гаргах шаардлагатай. Ингэж нэг мөр цэвэрлэж байж Засгийн газрын авлигатай тэмцэх, нийгэмд эрх тэгш, шударга ёсыг тогтоох бодлого бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
OGTSRUULJ SHALGAH SHAARDLAGATAI
Ипотекийн зээл хөөцөлдсөн чинь санхүүжилт байхгүй гээд байсан. Арай ч дээ хэлэх үг ч алга.
Ипотэкийн зээлд олгох мөнгийг Монгол банкны захирал нь идчихсэн гэхлээр ТӨР ЗАСГИЙН бодлого шийдвэр яаж хэрэгжих билээ Ерөнхий Сайд аа УИХ ын даргаа Занданшатар дарга томилдог байх аа
Хурдан шалга АТГ
Хятадууд шиг том жижиг мөнгө завшиж байгаа хүмүүсийг буудан алах ял өгөх нь бараг зөв юм биш үү.Улс ороноо гэх хүн монголд байдаг юм уу
Өө бүр цайчихсан хулгайчужд байна даа. Ёстой хатигийг ууталсан урхагаар нь цэвэрлэдэг шиг бүүр эрүүл хөрсөөр нь ухаж хая......