🔴LIVE: “Изинис Эйрвэйз” компанийн онгоц Хятадаас зэвсэг тээвэрлэсэн байж болзошгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Улс төр 1758

🔴LIVE: “Изинис Эйрвэйз” компанийн онгоц Хятадаас зэвсэг тээвэрлэсэн байж болзошгүй

“Изинис Эйрвэйз” компанийн онгоц Хятад улсаас зэвсэг тээвэрлэсэн байж болзошгүй гэх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл тус мэдээлэл нь үнэн бөгөөд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн гэж Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдэгдлээ. 

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Өнгөрсөн сард “Изинис Эйрвэйз” компани ачаа тээврийн зориулалттай Airbus A330-200 онгоц оруулж ирсэн. Тус онгоцоор улс дотроо болон олон улсад транзит болон бусад ачаа тээвэрлэхээр зөвшөөрлөө авсан. Хятадаас Орос руу нисэх, ачаа тээвэрлэх эрхээ авсан байгаа. Ингэхдээ тодорхой олон улсын байгууллагаас зөвшөөрөл авсан байх ёстой. Үүний дагуу Лондоны даатгалын байгууллагад даатгуулсан тохиолдолд зөвшөөрөл авч ачааг тээвэрлэх ёстой байдаг. . Өөрөөр хэлбэл, энэ нь иргэний болон цэргийн зориулалтаар ашиглаж болохуйц ачаа байжээ.

Иймд манай улсын мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байна. Харин нисээгүй тул эрсдэлтэй үйлдэл хийгдээгүй гэсэн үг. Хятадаас иргэний зориулалттай гэж ачаа тээвэрлэж болно гэсэн зөвшөөрлийн дагуу нислэг үйлдэгдсэн байна. Шалгалтын дараа тус ачааг буцаагаад Хятад улс руу явуулах боломжтой. Манай улс олон улсад тавигдаж байгаа шаардлагыг биелүүлэх ёстой гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх