СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Б.Эрдэнэбат: Нууцаар хуйвалдаж хувийн өмчийг авдаг байсан бол өнөөдөр ил цагаан дээрэмдэх гэж байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Хотын даргын мэдэгдлийг эсэргүүцэж "Эрэл" группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат мэдээлэл хийв.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр болсон нийслэлийн шуурхай зөвөлгөөний үеэр "ХУД-ийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох зам тавих гэхээр

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж монголын ард түмний бүх л боломжийг насан туршдаа идэж, хэрэглэж, газрын баялгийг хүртэл ховх сорсон. Эцэс сүүлд нь гадаадын казинод аваачиж тушаасан.Яагаад монголын ард түмний энэ хүртэх ёстой бүх шимийг нь хүртчихээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад 800 метр газар чөлөөлдөггүй юм! Нийслэлийн замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаныхан техниктэй очиж, газрыг нь чөлөөлөөд ажлаа эхлүүлнэ. Нийтийн эрх ашиг нэгдүгээр байх ёстой гэх байр суурийг илэрхийлсэн юм. 

Тэгвэл хотын даргын тус мэдэгдлийг эсэргүүцэж "Эрэл" группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат мэдээлэл өглөө. 

"Эрэл" группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат:

-Миний дөчин жилийн ажил, амьдралыг дүгнэж хотын дарга мэдэгдэл хийсэн. Манай улс ардчилсан Үндсэн хуульдаа хувийн өмчийг хуулиар хамгаална гээд заачихсан шүү дээ. ХЗДХ-ийн сайд байсан хүн хуулиас гадуур хүний өмчийг нурааж буулгах талаар үүрэг өгч байгаад харамсаж байна. Энэ бол байж боломгүй зүйл. Тус газар чөлөөлөлттэй холбоотой Засаг даргын захирамжийг хууль зөрчсөн гээд шүүхээс хүчингүй болгочихсон. Шүүх эцэслэн шийдээгүй тохиолдолд аль нэг тал нь ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байх ёстой гэдэг албан бичиг ч байна.

 

Нууцаар хуйвалдаж хувийн өмчийг хураадаг байсан бол өнөөдөр ил цагаан хэлж дээрэмдэх ажиллагааг эхлүүлэх гэж байна. Хотын дарга дээрх мэдээллээ залруулж уучлалт гуйхгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандана гэдгээ илэрхийлж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 сарын өмнө
202.126.90.190

цаг үетэйгээ зохицож амьдар юм үзсэн юм шиг байлдаа

Зочин
7 сарын өмнө
59.153.113.242

khogiin berd shuu ,

Иргэн
7 сарын өмнө
93.42.70.238

Хувийн өмч гээд энэ газрыг авдаг зардаг асуудлыг одоо болих хэрэгтэй.

irgen
7 сарын өмнө
139.5.219.131

Erh medel tanil talaaraa luivriin argaar hamag ongotei oodteig ni tsusalchihaad huviin omchind haldlaa gej olon ym yarihaasaa icheesei.

Зочин
7 сарын өмнө
202.179.25.94

Ер нь МАН Үндсэн хуулийн дээр гарсан юм уу даа. Нэг л танил арга барил.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.