🔴 Л.Оюун-Эрдэнэ: Зарим нөхдөд хандаж хэлэхэд иймэрхүү мэдээллээс болж Ерөнхийлөгч бид хоёр муудалцахгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Улс төр 4950

🔴 Л.Оюун-Эрдэнэ: Зарим нөхдөд хандаж хэлэхэд иймэрхүү мэдээллээс болж Ерөнхийлөгч бид хоёр муудалцахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмний бухимдлыг дарахын тулд одоогийн УИХ тарж, Засгийн газрыг огцруулъя. Үүний дараа ээлжит бус сонгууль зарлаж ард түмэнд сонгох эрх олгох хэд хэдэн заалтыг сонгуулийн хуульд оруул гэх зэргээр ҮАБЗ дээр байр сууриа илэрхийлсэн гэх мэдээлэл тархаад буй.

Энэ мэдээлэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өглөө.

Тэрбээр, "Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр таарамж муутай байна. Намын ЕНБД-аас болоод байна, үе хоорондын зөрчил яваад байна гэх мэт асуудал яригдаж байна. 

Ийм мэдээлэлд төөрөгдөөд байх цаг хугацаа өнгөрч дээ. Зарим нөхдөд хандаж хэлэхэд иймэрхүү мэдээллээс болж бид муудалцаад сүйд болохгүй. Үл бүтэх юм ярих хэрэггүй. Өчигдөр ҮАБЗ хуралдсан. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нартай би энэ тогтолцооны өөрчлөлтийн талаар санал солилцсон. Засгийн газар өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Ард түмэн дэмжвэл би тогтолцооны өөрчлөлт хийхийг дэмжинэ гэж хэлсэн" гэлээ. 

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    Тогтолцооны өөрчлөлт гэдгээ л тов тодорхой болгож ярьмаар юм.

  2. Зочин

    Одоо Хүрэлсүхэд МАН хэрэггүй болсон ш дээ! Хэргээ бүтээчихсэн юм чинь. Харин одоо олигтойхон попорвол хаан болчихож юуны магад гэж үзнэ ш дээ!!!!

Сэтгэгдэл үлдээх