🔴 Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хуучин удирдлагууд өчигдрийн жагсаалыг үймүүлсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Улс төр 1033

🔴 Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хуучин удирдлагууд өчигдрийн жагсаалыг үймүүлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арванхоёрдугаар сарын 4-ий жагсаалд оролцож, тайлбар нэхсэн тэмцэгчдийн шаардлагад хариу тайлбар хийлээ.

Тэрбээр "Парламентийн тогтолцоог өөрчлөх чиглэлээр улс төрийн намуудын төлөөлөлтэй ярилцаж, шийдэлд хүрэх үндэсний хэмжээний зөвшилцөл хийх эрхийг МАН-ын Удирдах зөвлөлөөс надад өглөө" хэмээн мэдэгдэв.

Мөн нүүрсний хулгайчид энэ жагсаалыг өөр зүйл рүү эргүүлэх гэж оролдлоо. Жишээ нь, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хуучин удирдлагууд болон тэдний удирдлагад ажиллаж байсан МОХ-ны үе үеийн удирдлагууд энэ жагсаалыг өдөөсөн. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн бүх ажилчдын цахим хаяг руу и-мэйл очиж "Ажил хаяж, жагсаалд оролц" гэж уриалсан байна. Зарим буудлуудад мөнгө тараасан асуудал болсон. 

Нүүрсний хулгайн луйварчид жагсмаар байвал Нийслэлээс зөвшөөрлөө аваад жагс л даа. Яагаад залуучуудаар нүүр хийх гээд байгаа юм байна. Согтуу хөлчүү хүмүүс жагсаалд оруулж үймүүлээд...

Зарим нэг нүүрсний луйварчдад хандаад хатуу хэлэхэд би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Засгийн газар нүдтэй чихтэй, ажиллах чадамжтай шүү" гэлээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх