"Нүүрсний хулгайг илчил" уриатай ч эцэст нь зорилгоо тодорхойлж чадахгүйд хүрсэн арванхоёрдугаар сарын 4-ний жагсаал эрх баригчдад хүчтэй сануулга өгчээ.
Энэхүү жагсаалыг "Эрх баригчид өөрсдөө эхлүүлсэн" гэх бөгөөд Засгийн газраас өрнүүлж буй нүүрсний хулгайг илчлэх ажилд дөхөм болно гэж үзжээ. Шулуухан илчлэхэд, нүүрсний хулгайн асуудлыг хөндөн гаргасны дараа намын нөхөд болон нөгөө намын гишүүний бүрэн эрхэд халдах нөхцөл бүрдэх тул ард түмнийг тэдний эсрэг турхирч, эцэст нь томоохон баривчилгаа, улс төрийн акц хийхээр төлөвлөж байсан.
Харамсалтай нь, Ковидын хүндрэлээс хойш сэхэж чадаагүй эдийн засгийн хүндрэлд хоёр жил дарлуулсан ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн байгааг эрх баригчид тооцсонгүй. Пиар багийнхны төлөвлөгөө Засгийн газрыг нуман тулгуурт оруулчлаа.
Хоёр өдөр үргэлжилсэн жагсаал өчигдөр орой эмх замбараагүй байдалд шилжиж, зохион байгуулагчид хяналтаа алдсан нь үнэн. Сүүлдээ жагсагчид "УИХ тар", "Засгийн газар огцор", "Ерөнхий сайд гарч ир" гэх зэргээр шаардлагаа цаг минут тутамд өөрчилж байсан. Эцэст нь онц байдал зарлах хэмжээнд хүргэлгүй албадан тарааснаас жагсаал түр зуур намжсан нь үнэн.
Өнөөдөр жагсаал дахин өрнөхийг үгүйсгэхгүй.
Өнөөдөр /2022.12.06/ хуралдахаар төлөвлөж байсан МАН-ын бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон ч урд шөнө эрх баригчид нууц түвшинд хэд хэдэн чухал яриа өрнүүлснийг эх сурвалж баталлаа
Санаачилгыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гартаа авахаар хичээж буй бөгөөд өчигдөр орой хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаас "Онц байдал тогтооё" гэсэн санал оруулж ирсэн л бол дэмжихэд бэлэн байжээ. Гэвч УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар энэ өгөөшинд оролгүй хотын даргаар жагсаалыг албадан тараах захирамж гаргуулж, ҮАБЗ-ийн хэмжээнд хүртэл ярих шаардлагагүй гэж "тайвшруулжээ".
Гэвч "нэгдүгээр хүн" өөр бодолтой байна. Тэрбээр нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох нь зөв ч ард түмний бухимдал дээд цэгтээ хүрч буй тул ингээд асуудлыг хүчээр дарж болохгүй гэжээ. Ер нь бол сонгуулийн хуулиа өөрчлөх шаардлагатай. Юуны өмнө ард түмний бухимдлыг дарахын тулд одоогийн УИХ тарж, Засгийн газрыг огцруулъя. Үүний дараа ээлжит бус сонгууль зарлаж ард түмэнд сонгох эрх олгох хэд хэдэн заалтыг сонгуулийн хуульд оруулъя гэх зэргээр яригдаж буй гэнэ.
Ерөнхийлөгчийн зүгээс энэ саналыг ҮАБЗ-д оруулж /ҮБАЗ-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар багтдаг/ нөгөө хоёроо хүчтэй шахсан бололтой.
Нөгөө хоёр нь уг саналыг дэмжээгүй ч яг одоо МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж үүсээд байгаа нөхцөл байдалд хэрхэн хандах талаараа ярилцаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оюунэрдэнэ өнөөдрийн дотор нүүрсний хулгайчдын бүх хөрөнгийг нь хурааж бүх насаар хорих ял өгөхгүй юм бол зайлсан нь дээр шүү.
Исрэгээрээ хүрэлсүх огцорох ёстой Оюунэрдэнэ нүүрсний асуудлын эцэсийн цэг хүртэл яв
Зөв өө
Засгийн газрыг огцруулж болохгүй. Нүүрсний хулгайг шийдвэрлэх хүртэл.
Оюун -Эрдэнийг огцруулвал нүүрсний хулгай нохойн замаар орно гэсэн үгдээ
Хүрэлсүх зөв бодолтой удирдагч
Hotgor shanagiin sanhuujuulsen jagsaal ovoo yavlaa shu
Нүүрсний хулгайгаас гадна юмны үнэ арай дэндүү өсөж бн, гурил мах зэрэг иргэдийн өдөр тутмын хоол хүнсний үнэ тэнгэрт гарлаа. Засаг хяналт тавьж чадсан бол ийм хэмжээнд хүрэхгүй бла гэж тариаланчид хэлж бн. ЗГ-г замбараагүй хэрэгцээгүй олон хүнээр бүрдүүлсэн нь маш буруу. СЯ бхад Хүрэлбаатар юунд хэрэгтэй гэж, Хот хариуцсан сайд, Олимпийн яам гэж эрүүл хүний толгой орохооргүй яамыг татан буулга !!!! Иргэдийн татварын мөнгийг ингэж замбараагүй үрэхээ боль !!!
Erenhiilugch uuruu ogtsor ymar ogtsorch suraagui bish taawchigtai gargasnii tuluu ogtsorch bsan yum chini
Хүрэлсүх зөв бодолтойдоо бус угаасаа энэ2оо утсан хүүхэлдэйгээр тавьсанд байгаа.өөрөө ч дунд нь гүйж яваа
Оюуук тэсч үлдэх ёстой, түүнд АН, МАН-ы ах нар шигээ бариад авах ноо бараг байхгүй тиймдээ сүүлийн 30 жилд үзэгдээгүй дуулдаагүй үйлсийг хэлэхийг нь хэлж, хийхийг нь хийж ирсэн, иймдээ өөртөө олон дайсантай болсон. Өнөөдөр түүнийг унахыг хүссэн маш олон авилгачид, хулгхйчууд байгаа, тэснэ шүү Оюуук амжилт...