Пауэрлифтингийн ААШТ-ээс манай тамирчид медалийн хур буулгасаар байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Спорт 1318

Пауэрлифтингийн ААШТ-ээс манай тамирчид медалийн хур буулгасаар байна

Энэ өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо классик Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. 

Энэ сарын 2-ноос 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах тус тэмцээнд Ази тивийн 29 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж байгаа ба манай улсаас одоогийн байдлаар дараах медалиудыг хүртээд байна. 

  • М1 ангиллын -74кг жинд А.Цэрэнсодном хэвтээ шахалтын төрлөөр хүрэл медаль

  • М2 ангилалд -74 кг д Х.Амарсанаа хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэн нийлбэр дүнгээр мөнгөн медаль авлаа.

  • Эмэгтэй -63 кг жинд залуучуудын ангилалд Б.Батхишиг шахалтын төрөлд Алтан медаль авлаа.
  • Эмэгтэй -69 кг жинд Б.Амарцэнгэл хэвтээ шахалтаар хүрэл медаль, газраас штанг татах төрлөөр хүрэл медаль тус тус хүртлээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх