Энэ цагийн шилдгүүд 23 хүртэлх насны ДАШД-д зодоглоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Чөлөөт бөх 3628

Энэ цагийн шилдгүүд 23 хүртэлх насны ДАШД-д зодоглоно

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд дөрөв хоног үлдлээ. 

Энэ сарын 17-23-ны өдрүүдэд Испани улсын зүүн эргийн Понтеведа хотноо бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээний онцлог нь 2022 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий медальт 15 бөх зодоглохоор нэрээ бүртгүүлсний найм нь дэлхийн аварга тамирчин байна. 

Япон улсын хувьд "Токио-2020" олимпын аварга бөгөөд дэлхийн гурван удаагийн аварга Юу Сусаки болон Акари Фужинами, Нонока Озаки, Мива Морикава зэрэг дэлхийн аваргуудаа сойж байгаа бол АНУ-ын хувьд энэ жил насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга болоод буй Амит Элороор ахлуулсан хүчирхэг багаа мөн илгээж байна.  

Харин манай улсаас энэ удаагийн ДАШТ-д дараах бөхчүүд оролцоно. 

Эмэгтэй чөлөөт бөхийн:

  • -50кг жинд энэ оны 23 хүртэлх насны Ази тивийн аварга М.Мөнхгэрэл
  • -55кг жинд 23 хүртэлх насны Ази тивийн аварга Б.Отгонтуяа
  • -76кг жинд 23 хүртэлх насны Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Сарнай

Эрэгтэй чөлөөт бөхийн:

  • -57кг жинд Б.Мөнх-Эрдэнэ
  • -65кг жинд Н.Ганбаяр
  • -70кг жинд Э.Төгсжаргал
  • -74кг жинд М.Тэмүүжин

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх