Б.Халиун ДАШТ-ий медалийн төлөө хүч үзнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Чөлөөт бөх 3493

Б.Халиун ДАШТ-ий медалийн төлөө хүч үзнэ

Итали улсын Ром хотноо зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн 17 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

 

600 гаруй тамирчин өрсөлдөж буй энэ удаагийн ДАШТ-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, "Женко" клубийн тамирчин Б.Халиун Монгол улсыг төлөөлөн ганцаараа оролцож байна. Тэрээр -53 кг жинд хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ.
Тэрбээр 1/8 шигшээд Сербийн Милича Секуловичийг 10:0, шөвгийн наймд АНУ-ын Елена Ноэл Ивалдиг цэвэр ялсан ч хагас шигшээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга Украины Мария Ефремовад цэвэр ялагдснаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

АНУ-ын Елена Ноэл Ивалдиг цэвэр ялсан барилдааны бичлэг. 

Тэмцээний хуваарь ёсоор тэрээр өнөөдөр ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Турк, Польшийн бөхчүүдийн хэн ялсантай нь барилдана. 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Челеет бех, тэгээд u17, хэн энийг сонирхох вэ дээ

Сэтгэгдэл үлдээх