БИЧЛЭГ: Казахстаны Засгийн газар ОХУ-аас тусламж хүсжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Улс төр, Дэлхий дахинд 3163

БИЧЛЭГ: Казахстаны Засгийн газар ОХУ-аас тусламж хүсжээ

Казахстан даяар эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилж, иргэд болон аюулгүй байдлын албаныхны мөргөлдөөн хурцдаж байгаа тул тус улсын Засгийн газар ОХУ-аас тусламж хүсжээ. Ийнхүү, нөхцөл байдлыг "тогтворжуулахын тулд" Орос тэргүүтэй цэргийн ангиудыг байршуулахаар болсон байна.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнөөдөр өглөө хийсэн мэдэгдэлдээ, улс даяар үүсээд буй эмх замбараагүй байдлыг намжаахын тулд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүссэн гэдгээ зарлажээ. Тус байгууллага нь ОХУ болон хуучин ЗХУ-ын таван улсаас бүрдсэн цэргийн эвсэл юм.

Иргэдийн жагсаал цуглаан анх шатахууны үнийн өсөлтөөс болж эхэлсэн хэдий ч одоо улс төрийн бусад шалтгаанаар үргэлжилж байгаа аж. юм. Ерөнхийлөгчийн суудлаас огцорсон ч Аюулгүйн зөвлөлийн тэргүүний алба хашиж байсан Назарбаевыг одоо ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ.

Гэсэн хэдий ч эсэргүүцлийн жагсаалууд намжихгүй байна. Иргэд Алматы хотын захирагчийн байр руу дайран орсон бөгөөд удалгүй барилгаас утаа гарч, буун дуу сонсогдсоныг гэрчүүд ярьжээ. Баруун хэсгийн Актобе хотод цагдаа нар жагсагчдыг тараахын тулд даралтад усаар шүршсэн гэнэ.

Харин Тэрээр мөн орон даяар онц байдал зарлаж, шөнийн цагийн хөл хорио тогтоон, олон нийтийн цугларалт хийхийг хориглосон бөгөөд эсэргүүцлийн жагсаалд хатуу хариу өгөхөө амлаад байгаа билээ.

Эх сурвалж: BBC

2 Сэтгэгдэл

  1. Bat

    Muu erdooo....uls orond mani samuun ortoi bui dohio...musalmanuud yak zugeer suub gej. JIVI SIRI .....geed Kazakhstan...ogloo dooo.

  2. Зочин

    Baruunii togloomond orloo ukraine adil

Сэтгэгдэл үлдээх