🔴LIVE: Гурван жилийн хугацаанд хэрэгжих төслийн нийт өртөг нь 15.4 сая ам.доллар байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

07 05сар 2024
Эрүүл мэнд 270

🔴LIVE: Гурван жилийн хугацаанд хэрэгжих төслийн нийт өртөг нь 15.4 сая ам.доллар байна

Цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг “Нэг эрүүл мэнд зарчимд тулгуурлан бэхжүүлэх төсөл"-ийн нээлтийн арга хэмжээ боллоо. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нээж үг хэлэв.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-“Нэг эрүүл мэнд зарчимд тулгуурлан бэхжүүлэх төсөл"-ийн нээлтэд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарт талархлаа илэрхийлж байна.

Манай улс цар тахлын сангийн ээлжид шалгарсан 16 орны нэг болсон бөгөөд тус төсөл нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Тус төслийн зорилго нь салбар хоорондын хүний нөөцийн чадавх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нэг эрүүл мэндийн засаглалыг өргөжүүлэх замаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдлыг хангах хариу арга хэмжээг авах чадавхыг бэхжүүлэх явдал юм. Түүнчлэн гамшиг, ноцтой үйл явдлыг тандах лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэх, эрт илрүүлэх цахим тандалтын тогтолцоог бий болгоход чиглэгдэнэ.

Цар тахалтай тэмцсэн он жилүүдэд бидэнд ихээхэн том сургамж үлдээсэн. Аливаа өвчний тандалт, хяналт сэргийлэлт, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулсан юм гэв.  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх