🔴Л.Гантөмөр: Өнөөдөр Ардчилсан намыг төр бүртгэн авч, төрсний гэрчилгээ олгосон өдөр

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Улс төр 645

🔴Л.Гантөмөр: Өнөөдөр Ардчилсан намыг төр бүртгэн авч, төрсний гэрчилгээ олгосон өдөр

Ардчилсан нам үүсгэн байгуулагдаж, анхдугаар хурлаа хийсэн 33 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:

-1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр бол 70 жил завсаргүй засагласан нэг намын тогтолцоог халж, цоо шинэ улс төрийн хүчин мэндэлсэн өдөр байсан юм. Өнөөдөр Ардчилсан намыг төр бүртгэн авч төрсний гэрчилгээ олгосон өдөр.

Ардчиллын алтан хараацай тулгалт биш сонголт авчирч шинэ цагийн зарласан юм. Явсан замаа эргээд харахад Ардчилсан нам шиг жинхэнэ нам Ардчилсан Монгол улсад байгаагүй. Бид бол Хөшигний арын улс төрийн хүчин биш. Алдаа оноо ард түмний нүдэнд ил, зэмлэл магтаалыг зэрэг үүрч явдаг нам юм. Үнэн байдлыг өмнөөс маань хэлж дугарч, эрх баригчдыг шахаж тэмцэж өгөөч гэж ард олон Ардчилсан намаас хүсэж байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх