СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-06

🔴 ШУУРХАЙ: "МАН-ын Удирдах зөвлөлөөс үндэсний хэмжээний зөвшилцөл хийх эрхийг надад өглөө"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арванхоёрдугаар сарын 4-ий жагсаалд оролцож, тайлбар нэхсэн тэмцэгчдийн шаардлагад хариу тайлбар хийлээ. 

Тэрбээр, Чингис бондын 1,5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулсан сайхан мэдээг эхэлж дуулгая. 

Өчигдрийн жагсаалтай холбоотой шаардлагад хариу байр суурь илэрхийлэх шаардлагатай гэж үзлээ. Жагсагчдаас ирсэн 20 орчим шаардлагыг нэгтгэж үзлээ. 14 иргэний нийгмийн байгууллагаас санал иржээ.

Нэгдүгээрт, Шударга ёстой холбоотой асуудал байна. Хөгжлийн банк, Чингис бондын өр өнөөдөр төлөгдөж байна. "Өнөөдөр л болж байвал маргааш бидний үр хүүхэд төлчихнө" гээд шаардлагагүй байхад тухайн үеийн эрх баригчид авчихсан зээл. Хариуцлагагүй үйлдлүүдийг засах чиглэлээр манай Засгийн газар ажиллаж байна. Амаргүй тэмцэл хийсэн. Та бүхэн мэдэж байгаа. Эргээд болвол Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг "Арбитрын шүүхэд өглөө" гэж би энэ танхимд зарлаж байсан. Ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүснэ гэж эргэлзэж байсан. Өнөөдөр бодитой үр дүнд хүрсэн. 2,3 тэрбум ам.долларын өрөө тэглүүлсэн, 34 хувийн асуудлаа шийдүүлсэн. Гүний уурхай энэ гуравдугаар сард ашиглалтад орно. Олон нийт дэмжээд, ард түмэнтэйгээ нэг талд байж чадвал чаддаг юм байна. 

Эрдэнэтийн 49 хувийн анхны схемийг би задалж, гал дуудсан ч мөн л шийдсэн. Дархан, Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн асуудлыг ч сөхөж, Хөгжлийн банкны зээлийг эргэн төлүүлэх зэргээр улс төрийн урт хугацааны тэмцэл өрнүүлж ажиллалаа. Том асуудлууд эхнээсээ цэгцэрч байна гэж би мөн хэлж байсан. 

Саяхан бид Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Хаана мөнгө байна тэнд эрх мэдэл төвлөрдөг. Олон жилийн бугшсан том эрх мэдэлтэй тэмцэж байна. Хууль хяналтын байгууллагатай хамтарч ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Удахгүй шийдэгдэх байх.

Өчигдөр /2022.12.05/ үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудаас дэмжлэг ирж байгаад талархсан. Маш их итгэл төрсөн. Үдээс хойш жагсаал өөрчлөгдсөн байна.

Нүүрсний хулгайчид энэ жагсаалыг өөр зүйл рүү эргүүлэх гэж оролдлоо. Жишээ нь "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хуучин удирдлагууд болон тэдний удирдлагад ажиллаж байсан МоАХ-ын үе үеийн удирдлагууд энэ жагсаалыг өдөөсөн. 

Зарим нэг нүүрсний луйварчдад хандаад хатуу хэлэхэд "Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй". Засгийн газар нүдтэй чихтэй, ажиллах чадамжтай шүү.

Хоёрдугаарт, Залуучуудын тавьсан санал дотор тогтолцооны өөрчлөлт хийх санал байсан. Зарим улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагаас ч энэ саналыг тавьсан байна. Ерөнхий сайдын хувьд олон талаас нь бодлоо. Монголчууд 30 жил энэ тогтолцоогоор явлаа. Парламентийн төлөөлөх чадамж өдрөөс өдөрт буурч байна. Ард түмний хураангуй буюу бага ард түмнийг л парламентийн засаглал гэж үздэг. Хүлээн зөвшөөрөгдсөн байх, бага ард түмний үүргээ гүйцэтгэх, иргэдийн давхарга бүрийн төлөөлөл орох ёстой. 

МАН-ын Удирдах зөвлөл сая хуралдлаа. Яг энэ асуудлыг ярилаа. Үндэсний хэмжээний зөвшилцөлд хүрэх нь зүйтэй гэж үзлээ. Улс төрийн намуудтай ярилцах эрхийг авлаа гэж хэлж болно. Үдээс хойш улс төрийн намуудын удирдлагуудтай уулзаж ярилцана. Ерөнхий сайдын хувьд манлайлан ажиллана. 

Энэ томоохон шинэчлэл хийгдэж чадвал ард түмэндээ Ерөнхий сайдын эрхээ би өгнө. Японд ийм жагсаал бол Ерөнхий сайд шууд огцорно. Энэ бол тогтолцоотой холбоотой. Өнөөдөр харамсалтай нь манай Үндсэн хуульд ийм боломж байхгүй. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.