🔴LIVE: Монгол Улсын Ерөнхийлөгч МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Боловсрол 953

🔴LIVE: Монгол Улсын Ерөнхийлөгч МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

МУИС нь 2022-2023 оны хичээлийн жилд 3700, нийт 20 мянган оюутан, 1100 багш ажилтантайгаар хичээлийн 80 дахь жилийн нээлтээ хийж байна. Монгол улсын ууган сургууль 80 жилийн хугацаанд нийт 100 мянга гаруй төгсөгчийг бэлтгэн гаргажээ. Ууган их сургуулийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ. 

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх:  

-Өнгөрсөн зуун жил улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, орчин цагийн эрх чөлөөт ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан тусгаар тогтнол хөгжил дэвшлийн агуу зуун байлаа. Энэхүү түүхт 100 жилийн бас нэг чухал үйл явдал бол 1942 оны аравдугаар сарын 5-ны өдөр дээд боловсролын ууган байгууллага болох МУИС-ийг нээсэн явдал байсан юм.

Их сургуулийн нээлтэд тухайн үеийн төр засгийн удирдлагууд оролцон дайны хүнд, түгшүүртэй нөхцөлд Монгол Улсад анхны их сургууль нээгдэж буйг онцолж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхийн чухлыг тэмдэглэж байсан нь түүхийн хуудаснаа мөнхрөн үлджээ.

Анх байгуулагдсан цагаасаа хойш эх орныхоо олон мянган шилдэг боловсон хүчин, сор болсон эрдэмтэн судлаачдыг төрүүлэн гаргаж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд тус сургуулиас манай улсын тэргүүлэх зургаан их сургууль салбарлан гарч, эдүгээ 100 мянга гаруй төгсөгчтэй их айл болжээ.

Эх орныхоо хөгжил дэвшлийн түүчээ болсон их сургуулийнхаа үе үеийн эрдэмтэн багш нарт ард түмнийхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол төрийн бодлого шийдвэрийг судалгаанд суурилсан шинжлэх ухаанч байхад тал бүрийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг цохон тэмдэглэхэд таатай байна.

Энэ жил Монголчууд бидний бахархал дэлхийн түүхийн суут хүмүүн Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой тохиож байна. Чингис хаан маань төрт ёс хууль цаазын доор монгол туургатныг нэгтгэн өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж мөнх тэнгэрийн хүчин доор Их Монгол Улсыг байгуулан Монгол үндэстний суу алдар, сүр хүчийг бадраан, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоож ирсэн түүхтэй. Иймээс Эзэн Чингис хааны суу алдар түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх эв эеийг бататгах үүднээс Их эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан юм. Тус зарлигийн хүрээнд МУИС-ийн Их эзэн богд Чингис хааны эш хөргийг залах ёслолд оролцож байгаадаа баяртай байна.

Түүнчлэн Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж, арвин түүх, бахдам амжилтаар эх орноо манлайлж, дэлхийд өрсөлдөж яваа МУИС-ийн эрдэмтэн багш, оюутан залуус болон хүрэлцэн ирсэн зочид та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дахин өргөж, эрдмийн их амжилт хүсье" хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх