🔴LIVE: Найтын Австрали-Монгол сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг шууд дамжуулж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Боловсрол 2294

🔴LIVE: Найтын Австрали-Монгол сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг шууд дамжуулж байна

Монгол, Австрали улс дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхэн жил Найтын Австрали-Монгол сургууль нээлтээ хийлээ. Уг сургуулийг загвар зохион бүтээгч, "OOGi" брэндийг үүсгэн байгуулагч Оюунцэцэг /Оогий/, нөхөр Кристофер Стивеннайтын хамт үүсгэн байгуулжээ. 

Нээлтийн үеэр тус сургуулийг үүсгэн байгуулагч Оогий: 

-Нээлтэнд хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүд, манай сургуулийг сонгон суралцаж байгаа сурагчдадаа Хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе. Манай сургууль хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн жил байгуулагдаж байна. Мөн, манай сургууль Шинэ Өмнөд Уэльсийн Т-12 болон Монгол улсын ерөнхий боловсролын цөм хөтөлбөрөөр хичээллэхээрээ онцлогтой. Манай сургууль клубын системээр хичээллэнэ гэв. 

Тус сургууль энэ жил 1-4 дүгээр ангид элсэлт авчээ. Төлбөр 15 сая төгрөг бөгөөд 50 хувиа төлөөд, үлдэгдлийг нь хувааж төлөх, 100 хувь төлөөд 10 хувийн хөнгөлөлт эдлэх, нэг гэр бүлийн хоёр хүүхдэд хөнгөлөлт олгодгоороо онцлогтой юм байна. 

Найтын Австрали-Монгол сургууль нь мэргэжлийн австрали болон монгол багштайгаар үйл ажиллагаа явуулна. Номын сан, өдөр өнжүүлэх төв, мини спорт заал, мэдээлэл технологи, шинжлэх ухааны танхимтай юм байна. 
Найтын Австрали-Монгол сургууль ХУД, Яармаг, 8 дугаар хороо, Нүхт, Лайт сити хотхонд байрлаж байна. 
Холбоо барих: 8007-4799, 99031371, 8944-8010 болон www.KAMS.mn вэб сайт, Knight's Australian-Mongolian School пэйж хуудсаар мэдээлэл аваарай. 

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    Oroltsohgui salbar ch gj alga bolsn boloogui mongo oloh yu l bna terluu l uschij yvah ymaa.

  2. Зочин

    Монгол хүүхдүүд дээ Монгол хэл бичиг зааж сургаарай.Мэдэхгүй том ангийн сурагч хүүхдүүдэд ялангуяа

Сэтгэгдэл үлдээх